Ногоон автобусны хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ

АТГ “Ногоон автобусны” гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. Улмаар автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон байна.
Одоогоор хохирлын хэмжээг 134,5 тэрбум төгрөг хэмээн тогтоожээ. Үүнээс мөрдөгчид 11,9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан аж.
Хэргийг нэхэн сануулбал, өнгөрөгч 2023 оны арваннэгдүгээр сард ногоон автобусны хэргээр 11 иргэний 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаагаа АТГ зарласан билээ.
Автобусны худалдан авалттай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааг:
НЭГТ. Автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явсан уу. Албан тушаалтнууд хахууль авсан эсэх.
ХОЁРТ. Автобус хүлээн авах процесс хуулийн хүрээнд явсан эсэх.
ГУРАВТ. Олгосон санхүүжилт буюу 134.5 тэрбум төгрөгийн зарцуулалт гэх чиглэлээр хийж байсан юм.
24 хүн яллагдагчаар татагдсан тухай өмнө нь хүргэсэн Ногоон автобусны хэрэгт Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар, С.Одонтуяа нарт ойр хүмүүс яллагдагчаар татагджээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гол буруутан Сайд ,Сүхбаатар,Сумяабузаргүй Ногоон автобусны гэмт хэрэг гж шоу шүү.Тохиролцсон МАНыхан ,Нямбактэр нарын бүлэг хэрэг юм бнаа.Энэ хүмүүс шийдвэр гаргагч хулгайч нар нь шүү.
Энэ лалрын нам нам дагасан өлөн хулгаач сүргүүд ээлж ээлжээрээ монголыг тоноод дууслаа лалруудаа хатуу ял гэж бараг байхгүй болхоор торгуульсан болоод хагартлаа баяжаал үлддэг болсоншдэээ ядаж солонгос шиг том жижиг авилгач хулгаачууддаа 10 жилиин ял өгч байж монгол хөгжинө малуудааа