УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулах тов албажаагүй байна

УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган 75 хоног хуралдаж, хоёр хоногийн өмнө хаасан билээ. Энэ хугацаанд 224 хууль, 62 тогтоол баталсан.

Тэгвэл сар шинийн баярын өмнө буюу хоёрдугаар сарын 05-нд УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулах тов гарсан гэх мэдээлэл цацагдаад байна.

Тодруулбал, УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэнэ гэгдэж буй юм.

УИХ-ын нийт гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардлага болон Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулганыг хуралдуулж болох хуулийн зохицуулалттай. Энэ дагуу эхлээд МАН-ын бүлэг хэлэлцэж шийдвэр гаргаад УИХ-ын даргад уламжилж болдог.

Одоогоор МАН-ын бүлэг болон УИХ-ын Тамгын газоын аль алинд нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай мэдээлэл албажиж гараагүй байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button