УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг шүүх хурал ирэх долоо хоногт үргэлжилнэ

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүний гэм буруугийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2024.01.15/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Яллагдагч нарын өмгөөлөгч шүүх хуралдааныг хаалттай хийх санал гаргасныг шүүгч хүлээн авсан. Улмаар өнгөрөгч баасан гараг хүртэл буюу ажлын тав хоног үргэлжилсэн.
Тэднийг нүүрсний хулгайн хэргээр шүүх хурал ирэх долоо хоногт үргэлжилнэ.
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараас гадна Т.Түвшинбаатар, X.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нар шүүгдэж байгаа билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.