УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Зарж, мөнгө угаасан гэх СХД дэх 20га газрыг Э.Бат-Үүл БНХАУ-ын эзэмшигчтэй компанид олгожээ

Өчигдөр /2024.01.22/ АТГ-аас хууль бусаар газар олгож, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгаж байгаа тухай мэдээлэл цацагдсан.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт 72 га газар хууль бусаар олгогдсоноос 20 га газрыг нь зарж борлуулан мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг шалган тогтоожээ. Улмаар хууль бусаар олгосон 72 га газрын 50-ийнх нь зөвшөөрлийг цуцлуулсан байна.

Төрд эргүүлсэн авсан 50 га газрыг 2022 онд “Ёда инвестмент” ХХК-д эзэмшүүлжээ. Тухайн газарт орчин үеийн төлөвлөлт бүхий улсын эмнэлэг баригдана гэх мэдээлэл бий.

Харин 20 га-г нь хууль бусаар эзэмшиж, зарж борлуулсан байж болзошгүй этгээд нь хэн бэ гэдэг анхаарал татав.

Тайлбар: Хууль бусаар эзэмшүүлсэн 72 га газраас 50-ийг нь төрд авсан байдал. Алга болсон 20 га газрыг харуулав.

Ингэхэд, алга болсон буюу зарж үрэгдүүлсэн 20 га газрын эзэмшигч нь “Ти Си Ди” ХХК гэх компани гарч ирж байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал нь БНХАУ-ын иргэн Yang Qiuheng, гэх нэр бүртгэлтэй аж. Харин хувьцаа эзэмшигч нь Tianjin Real Estate Trust Group байна. 2013.11.22-нд бүртгүүлжээ.

Тус компанид Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны нутаг дэвсгэр дэх 198,646мкв буюу 20га газрыг 2014 оны арванхоёрдугаар сарын 08-нд Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмших зориулалтаар олгосон байна. 2014 онд Нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүл ажиллаж байжээ.

"Ти Си Ди" ХХК нь 2013 оны үес баруун дөрвөн замын орчим буюу “Гранд плаза”-гийн чанх ард сүндэрлэсэн “Г” хэлбэртэй орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан ч, чанаргүй гэх хэл ам дагуулж байсан аж.  

Ташрамд, 2023 оны тавдугаар сард "шилэн ажиллагаа"-ны хүрээнд нийслэлийн үе үеийн Засаг дарга нарын газар олгосон мэдээллийг ил болгосон. Энэ үед Эрдэнийн Бат-Үүл 2012-2016 онд Хотын даргаар ажиллах дөрвөн жилийн хугацаандаа нийт 1888 газар олгосон гэх дата мэдээлэл гарч ирсэн. Тэрээр 2012 онд 1, 2013 онд 262, 2014 онд 554, 2015 онд 633, 2016 онд 438 газар тус тус олгожээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хотын иргэн
Хотын иргэн

Нямбаатар нийтийн тээвэртнй холбоотой шүүмжээ өөрөөсөө төөрүүлэх аргаа хийж эхэлсэн үү? Арчаагүй ч юм бол доо, МАН хэдэн жил төр барьж байгаа билээ!!!! Асуудал шийдэж чадахгүй, шүүмж сонсохоороо хэдэн арван жилийн өмнөхийг гаргаад, шударга царайлна. Хуулийн сайд, энэ дүүргээс сонгогдсон биз. Мэдэж байсан бол аль эрт хуулийнх нь дагуу шийдэх цаг хугацаа, эрх мэдэл өөрт тань байсан л баймаар, гөлөг төөрүүлж байгаа биш, үнэхээр эргүү гэхэд ч гоёдоно!!!!!!

бат
бат

Батүүлийг өмгөөлөхийн тулд Нямбаатарыг муулах аргаа мөн олвоо. Батүүлийн дэргэд Нямбаатар бол жинхэнэ төрийн хүн. Батүүл бол асар их НО-той.

Зочин
Зочин

АН-ЫН ХУЛГАЙЧ ХУЛИГААНУУД ТҮҮНИЙГЭЭ МЭДЭЛГҮЙДЭЭ ЦААЗААР АВ

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин

газрын бүртгэлийг ерөнхий сайдын дэргэд болгоод бүртгэлжүүлээч дээ сүүлдээ газар үлдэхгүй юм биш үү

Зочин
Зочин

БАТ ҮҮЛ УГААСАА Л ХУЛГАЙЧ ЦАРАЙТАЙ, ХУЛГАЙЧ ДОТОРТОО ХҮН. АЛБАН ТУШААЛ АХИЖ, ХУЛГАЙЛАХ БОЛОМЖ ОЛДСОН ҮЕДЭЭ СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛДЭЭ ХЯТАДУУДТАЙ ИХ СҮЛБЭЛДДЭГ БОЛСОН СУРАГТАЙ БАЙСАН. ЧОНО ДОТОРТОЙ, ХУЛГАЙЧ ЦАРАЙТАЙ ХҮНД ЭНЭ БОЛ ЮУ Ч БИШ. УХАЖ ТӨНХВӨЛ ӨЧНӨӨН БУЛАЙ, БУЛХАЙТАЙ ЮМНУУД ЗӨНДӨӨН ГАРЧ ИРЭХ БХ ӨӨ!!! ХА ХА

Зочин
Зочин

Хулгайч хүн засардаггүй ээ гэж үнэн ажээ

Зочин
Зочин

Хог юм даа Эрхийг цуцалж буцаан ав Авилга авсан эсэхийг шалга 1990 оны хогнууд Баасных нь ардчилал

Зочин
Зочин

Баасанжаваас хойшх УБ хотын бүх Засаг дарга нарыг нийтийн эрх ашгийн төлөө хийсэн зөв үйлдлээр нь нийлүүлээд базсан ч Бат-Үүлийн зиндаанд хүрэхгүй!!! Бат-Үүлийн "хард дискэн" дэх программ нь худал хулгай хийх орон зай байхгүй !!

Зочин
Зочин

амгалангийн газрууд, Дүнжингаравын зүүн талын газруудыг ч бас дуусгасан бузар даа

Зочин
Зочин

Хогийн ногоон уутаар чавчаа хийсэн байхаа.

Зочин
Зочин

Бат-үүл газрын наймаа их хийсээн. Сургуулиудын газрыг их хуссан даа

Зочин
Зочин

Бат-үүл гэгч хэзээний хар багаасаа л карманы хулгайч байсан. Баасны чинь ардчилагч. Ийм хулгайч нар л ардчилал ярьж, ардчилал гэсэн үгээр бамбайлж төрд шургалаж, улсын мөнгө хөрөнгө хулгайлж байгаа нь түмний өмнө ил болж байна шүү дээ. Ямар баасны чинь ардчилагч.

Холбоотой мэдээ

Back to top button