УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр Р.Батрагчааг томилжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2024.01.25/ Хууль зүйн бодлогын зөвлөхөөрөө Р.Батрагчааг томилжээ.

Уг томилгоотой холбогдуулан Р.Батрагчааг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн /ШЕЗ/ Гүйцэтгэх нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлсөн байна.

Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр томилогдсон Р.Батрагчаагийн эзэмшсэн боловсрол:

  • 1995-1999 онд “Отгонтэнгэр” Их Сургууль, Олон улсын эрх зүйч /бакалавр/
  • 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр
  • 2004-2005 онд Их Британийн Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн 6-р шатны дээд курс
  • 2008-2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент /диплом/.

Ажилласан байдал:

  • 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор.
  • 2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багш
  • 2005-2006 онд Их Британийн Берримен хуулийн фирмд туслах хуульч
  • 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульч
  • 2008-2009 онд “Монголиан энд Глобал Лоёорс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч
  • 2010-2014 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч
  • 2012 оноос дэлхийн шүүхийн мэтгэлцээний аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээний шүүгч
  • 2013-2016 онд Өмгөөллийн “Эй энд Эй Партнерс” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч
  • 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга
  • 2019-2020 онд Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга
  • 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байжээ.

Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгч арван зөвлөхтэй байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ee zailuul daa

цогтбаатар
цогтбаатар

ямар олон байгууллага дамжсаннөхөр вэ жил орчим ажиллаад өөр ажилд шилжиж байжээ өөрөө яваад хөөцөлдөөд ажлаа солиод байжуу эсвэл жил болоод ажилдаа тэнцэхгүй халагдаад байжуу сонин байна.хүрэлсүхэд хэн зуучлав

зочин
зочин

ээ хөөрхий дөө нэг муу хувийн сургуулийн гологдол дипломны хойноос хөөцөлдсөн шалихгүй зусарч бялдууч сугачинг сонгожээ өрөвдөлтэй ч юс даа энэ мангарууд хэлэх үг алга

Back to top button