Задлан: Г.Занданшатарын "Цэгцрэх хөдөлгөөн"-ий амбиц

Г.Занданшатар хоёр парламент дамнан УИХ-ын даргаар ажиллав. Тэрбээр, "Цэгцрэх хөдөлгөөн"-ий амбицаа хаа хүртэл явуулж, юу амжуулав гэдгээ дүгнүүлэх цаг.
Цэгцрэх хөдөлгөөн:
"Нэгэнт эхэлсэн цэгцрэх хөдөлгөөн" гэдэг үгийг хэлж, "Энэ хөдөлгөөн нийслэл, аймаг, суманд эрчээ авах хэрэгтэй байна" гэсэн билээ.
Манай нийгэм бол орчин үежиж яваа, өөрчлөгдөн хөгжиж яваа нийгэмд хамаардаг. Улстөр судлаачид монголын нийгмийг нэлээн хөдөлгөөнтэй, эмх замбараагүй гэж тодорхойлдог. Үүнийг "Цэгцрээгүй байдлыг л илтгэж байгаа хэрэг" гэж нийтлэлч Б.Болор-Эрдэнэ тодотгосон.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Эмх замбараагүй молекулын хөдөлгөөнийг нэг чиглэлд оруулах юм бол энерги, хүч болон хувирч болно. Ардчиллын гажуудал, эдийн засгийн хямралаас үүдсэн ядуурал, ажилгүйдэл, популизм цэгцэрч нэг хөдөлгөөнд орохгүйгээр гарч чадахгүй. Тиймээс ардчиллын болоод зах зээлийн гажуудлаас гарах чиг шугамыг цэгцрэх хөдөлгөөн гэж нэрлэдэг" гэж товч бөгөөд тодорхой тодорхойлсон.
Бидний ардчиллын хүч бол парламентын засаглал. Ардчилсан нийгмийн эмх цэгцгүй хөдөлгөөн бол нөгөө талаар цэгцрэх хөдөлгөөний эхлэл гэдгийг л тодотгоод байгаа хэрэг гэж ойлгогдоно.
Хэлээд байгаа цэгцрэх хөдөлгөөндөө оруулахын тулд найман жил парламент ахлахдаа тэгээд чухам юу амжуулав.
1. Үндсэн хуульд хоёр удаа "гар хүрэв"
Г.Занданшатарын удирдсан хоёр парламент 2019, 2023 онуудад Үндсэн хуульд хоёр удаа "гар хүрсэн".
- 2019 онд: Давхар дээлтэй сайд нарын тоог нэмсэн ч, улс төрийн намтай холбоотой тухайлсан заалтууд орж, байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүйд ард түмэндээ хүртээх зэрэг томоохон өөрчлөлтүүд орсон.
- 2023 онд: Парламентийн гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог бий болгосон.
Зөвхөн 2019 оны өөрчлөлтийг л хийхийн тулд арав гаруй жилийн хугацаа орсон гэж судлаачид дүгнэдэг.
2. Хянан шалгах түр хорооны сонсголууд ба ард түмний мэдэх эрх
Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудлаар УИХ-ын 2023 оны намрын чуулганаар нээлттэй сонсгол явагдсан. Нүүрсний хулгайн асуудлаар ЭТТ ХК-ийн болон парламентад сууж байсан төлөөлөл ял сонссон үр дүн гарсан. Харин энэ хаврын чуулганаар эмийн үнэ, чанарын асуудлаарх сонсгол ямартай ч явагдлаа. Одоо “Ногоон автобус”-ны гэх хэргийн, газрын наймааны, ашигт малтмалын лицензийн асуудлаарх сонсголоор энэ парламентаа өндөрлүүлэх товтой байна.
УИХ Хянан шалгах түр хороогоор дамжуулан сонсгол хийж, ард түмний мэдэх эрхийг хангаж, нүд чихийг нээсэн явдал болов.
3. Хуульд иргэн саналаа өгдөг, гишүүд бусдын кноп дарж хууль хулгайлдаггүй байх цахим парламент
Ингэхдээ зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд хийгдэж, парламентын тогтолцоогоо улам боловсронгуй болгох, дэлхий нийтийн хөгжиж буй орнуудын мэргэшсэн парламент гэх чухал алхмыг хийсэн. Цахим парламентыг бий болгож, нэгнийхээ өмнөөс кноп дарж хууль баталдаг байдлыг таслахаас гадна хуульд иргэдийн саналыг авдаг болов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхий минь чадлаараа л дугарч байгаа харагдахийн гэм нь сонсдог хүн үгүй
Занданшатар угнь их олон жил төрд ажиллаа. Асуудлыг томоор нь харж хөдлөх цаг болсондооо угнв
Энэ удаагийн УИХ дарга зандан анивчиж тогшихоос өөр юу хийв ирцээч бүрдүүлж чаддаггүй даргыг холхон цөл
Үнэхээр цэгцрэх болсон шүү
Чамд эрх нь бий зүгээр л ажлаа сайн хий
Загнаад зандчааад сургааад өгөөч наадуулаааа
Ih olon jil tsegtserehiig ni huleej bn shvv ulam ylzarsaaar l bn
Ярих биш ажил�##� болгох хэрэгтэй байна даа Зандка минь
Zuv l ym yrij
Дуу хоолойгоо ажил болговол яг л �##�ах гээд бна даа Занданшатараа
Amjilt
Яг зөв үүнийг чинь хэлээд байгаамшдээ