Нийгэм мэдээ

"Бэлтэс мөрөн"-ий хоёр хүн өмгөөлөгчөө солих хүсэлт гаргаснаар шүүх хурал хойшиллоо

"Бэлтэс мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан шүүгдэгч Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор нараас гаргасан “өмгөөлөгчөөс татгалзах, шинэ өмгөөлөгчид хэргийн материал танилцуулах” гэсэн хүсэлтэд үндэслэн тавдугаар сарын 29-ний өдрийн 11:00 цаг хүртэл хойшиллоо.

Хэргийг сануулахад, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс 2022 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 213,032,414,032 төгрөгийг иргэдээс татан төвлөрүүлж, Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээг тэтгэврийн насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур иргэдэд туслах нэрээр байгуулж, 2,595 иргэнд 45,491,459,600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 27, 2024 20:00

Гол мөнгөний эх үүсвэр нь хаанаас хэнээс орж ирсэн бэ гэдэг л чух�##� даа

Цогяг
Цогяг
5 сар 28, 2024 01:17

Цагаатгах цаг нь өнгөрлөө Шүүгч нар минь

Холбоотой мэдээ

Back to top button