НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэлийн хэмжээнд үерийн 60 дуудлага иржээ

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр /2024.06.21/ 16:30 цагийн байдлаар ус тогтсон 60 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу НОБГ-ын 100 гаруй алба хаагч, техник хэрэгсэлтэйгээр тогтсон усыг мотопомпоор соруулж, айл өрхийг нүүлгэн шилжүүлж, айлын хашаа, гэр, байшин руу ус орохоос сэргийлэн хамгаалалтын суваг шуудуу татаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй байдаг. Иймд нийслэлийн хэмжээнд 3-4 хоног үргэлжлэн орж буй борооны улмаас замын зорчих хэсэгт ус ихээр тогтсон байршлуудын усыг Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас үе шаттайгаар соруулж байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг найман албан хаагч таван автомашин механизмтай ажиллаж 6800 тонн усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болгосон аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-21 22:39

Усны геодези барилга байгууламжийн газраа мэргэжлийн хүнээр удирдуулаачээ хувийн сургуулийн хуульчийн диплом худ�##�даж авсан хүн удирддаг юм билээ

Холбоотой мэдээ

Back to top button