Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: Тэрэлжийн гол өмнө жилийн их үерийн түвшинг давлаа

Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрийн /2024.06.22/ 20:00 цагаас хойш 6 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 26 см давж, өнгөрсөн 2023 оны их үерийн түвшинг 10 см даван хүчтэй үерлэж байна.
Туул гол Улаанбаатар хот орчимд өмнөх шөнийн 22:00 цагаас хойш 5 см нэмэгдэж, үерийн түвшинг 32 см даван үерийн аюултай түвшинд дөхөж байна.
Харин Сэлбэ голын дагууд үерийн түвшинг 5 см орчим давсан хэвээр байгаа тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлээрэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэрэлж гол гэж хаана байдаг юм бэ.