НИЙГЭМ

Дата: БШУЯ багш нарын VIII их хурлаас гарсан саналыг 65 саяар ном болгон хэвлүүлжээ

Боловсрол, шинжлэх ухааны яам Монголын багш нарын наймдугаар их хурлаас гарсан саналуудыг эмхэтгэн хэвлүүлжээ. Ингэхдээ 65,000,000 төгрөгийн тендер зарласан байна.

Тодруулбал, зургийн цаасан хавтастай 1500 ширхэг ном, нэг ширхэг B5 хэмжээтэй ном тус тус хэвлүүлжээ. Ингээд тооцвол нэг номд ойролцоогоор 44 мянган төгрөг зарцуулсан аж.

Уг тендерийг Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан ажиллаж байх үед зарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2024-08-29 14:34

Ингэж мөнгө үрээж байснаас хэрэгтэй сан�##�уудыг нь хэрэгжүүлэхдээ зарцуулсан бол өгөөжтэй.

Холбоотой мэдээ

Back to top button