Улс төрийн мэдээ

З.Нарантуяаг Хөгжлийн банкны захирлаар томилох уу

Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар Л.Гантөмөр ажиллаж буй учир түүний харьяан дахь Хөгжлийн банкны захирлыг АН-аас томилох боломжтой юм. Уг суудалд УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа яригдаж байна.

З.Нарантуяа нь 2016-2020 онд Завхан аймгаас УИХ-д сонгогдож, АН-ын бүлэгт багтан ажиллаж байсан нэгэн юм. Тэрбээр 2020, 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн ч сонгогдож чадаагүй. Парламентын гишүүн байхдаа хамгийн сайн "цаас нухдаг", санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн цөөн ажил хэрэгч гишүүдийн нэг байв.

Өнгөрөгч сонгуулиар намынхаа жагсаалтад багтах амбицаа илэрхийлж, Л.Гантөмөр нартай ил маргаан үүсгэсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байв.

Харин Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж буй Л.Гантөмөр нь намын даргын хувиар төрийн албадад тодорхой бүтцүүдэд намаасаа хүмүүс томилон ажиллуулах боломжтой. Одоогоор АН-аас томилогдсон сайдтай яамдуудад төрийн албанд орж ажиллах хүсэлтэй тус намын гишүүдийн материал олноороо ирээд буй ч хуулийн шаардлага хангахгүй байгаа гэх мэдээлэл бий.

З.Нарантуяагийн тухайд Хөгжлийн банкийг мэргэшсэн байдлаар удирдах, эрх баригчдад хяналт тавих зэрэг агуулгуудад хамгийн сайн нийцэх дүрээр нэрлэгдэж байгаа аж.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ Нарантуяагийн очиж ажилласан банк болгон нь дампуурдаг энэ л татаж гэнэ.
1.Монгол шуудан банк
2. Хадг�##�амжийн банк

Зочин
Зочин

Монгол шуудан банкны дэд захирлаар ажиллаж байхад нь дампуурсан
Хадг�##�амж банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байгаад дампуурсан.
Хоёр банк дампууруулсан хүн Хөгжлийн банкыг босгох уу.

irgen
irgen

ene huuhen demiidee

Зочин
Зочин

Банк дампуурах байхдаа

Зочин
Зочин

Энэ гайгүй боловсрол туршлагатай хүнээ өнөө жэнзи гэхээс цаашгүй мангар хүүхнийхээ оронд жагса�##�тад тавих нь яасан юм Гантөмөрөө.

Зочин
Зочин

Ялагдсан намын ялагдсан гарууд л энд тэндгүй дарга болоод ямар гээчийн урвуу сонгууль болоов дэ

Зочин
Зочин

ЗА ЗА ЗАХИРЛААР ТОМИЛОГДОЖ БОЛНОО ТЭГЭЭД ШОРОНД ЯВАХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГААРАЙ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРАЛУУД БҮГД ШОРОНГИЙН ХУЛГАЙЧУУД БОЛСОН.

Иргэн
Иргэн

ОДООГИЙН ЗАХИРАЛ НЬ МЭРЭГЖЛИЙН ЧАДВАРТАЙ ХҮН Ш ДЭЭ ДААНЧ НАМ БУС БАЙХ Л ДАА

ERDENE-OCHIR
ERDENE-OCHIR

Банк дампууруулах туршлагатай хүнд Монгол улсын Хөгжлийн банкийг өгөх юм уу. З. Нарантуяа хэмээх энэ хүн Хадг�##�амж, Монгол шуудан зэрэг банкуудыг ха�##�гыг нь бариулж байсан... Энэ хүнийг Монгол улсын банк санхүүгийн с�##�барт ойртуулах нь муу ёр шүү.

Зочин
Зочин

Харин ч хаа очиж энэ бүсгүй шударга т�##�даа байх шүү?!!

Холбоотой мэдээ

Back to top button