Нийгэм мэдээ

Согтуурсан үедээ маргалдаж нэгнээ хутгалж хөнөөжээ

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амь насыг санаатай болон болгоомжгүй байдлаар хохироожээ.

Тодруулбал, 2024 оны аравдугаар сарын 5-ны өдөр Архангай аймгийн цагдаагийн газарт хүн хутгалуулж нас барсан гэх мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн алба хаагчид хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагааг явуулахад иргэн А-г түүний танил М гэгч архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ялихгүй шалтгааны улмаас маргалдан, зэвсгийн чанартай зүйлээр бие махбодод нь халдаж, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Хэргийг Архангай аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нам дагасан өлөн авилгач хулгаачууд баяжсаар нүүрс ждү ногоон хуучин автобус богд уулын үнэгүй газар

Genesis
Genesis

Mongoliig mongoloor ni hyadaad duusga

Холбоотой мэдээ

Back to top button