НИЙГЭМНийгэм мэдээ

Гааль дээр дугаар авах боломжгүй машинууд овоорч эхэллээ

Энэ сарын 8-аас эхлэн Улаанбаатарт дахин шинээр автомашины улсын дугаар олгохгүй гэсэн журам хэрэгжиж эхэлсэн билээ. Уг шийдвэртэй холбоотойгоор импортоор машин оруулж ирж буй хувь хүн, аж ахуй нэгжүүдэд хүндрэл үүсээд байна. Шинэ дугаар олгохтой холбоотой асуудлыг Авто тээврийн үндэсний төв  хариуцаж байсныг Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү шилжүүлж, улмаар шинээр агентлаг байгуулж хариуцлуулахаар болсон. Нэгээс нөгөө рүү харъяалуулаад байгаа нь гааль дээрх машины бүрдүүлэлтээ хийж буй иргэд, хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд хүндрэлтэй байгааг эх сурвалжууд хэлж байлаа.

Хувиараа бизнес эрхлэгчид өмгөөлөгч авахаас аргагүйд хүрч байна гэв

Гэвч яг өнөөдрийн байдлаар тулгамдаад буй асуудал бол гааль дээр ирсэн машинуудыг хэрхэх вэ гэдэг асуудал. Аж ахуй нэгж, иргэдийн зүгээс импортоор орж ирж буй машинууд нь гааль дээр буухаас өмнө өөр машинд дугаарч авч, буусных нь дараа дугаараа шилжүүлэх байдлаар зохицуулж байна. Үүнээс болоод дугаар дамлах бизнес цэцэглэж, юу юугүй гааль дээрээс машинаа авахаас аргагүй болсон иргэд хэлсэн үнээр нь дугаар худалдаж авахаас аргагүй нөхцөл үүсчээ. Нийслэлд яг одоо байгаа 730 мянган автомашиныг цааш нэмэгдүүлэхгүй, нэмэгдүүлэхдээ зөвхөн шинэ эсвэл дараах  буюу “Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх,

  • Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх.
  • Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх
  • Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх
  • Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шал хангасан машинуудыг л хотод унахыг зөвшөөрнө гэдэг шаардлагаа ажил хэрэг болгохдоо иргэд, аж ахуй нэгжид тулгарах хүндрэл, хохиролыг тооцож үзээгүй нь нэг алдаа байлаа. Нэг талдаа түгжрэлийг бууруулах сонгодог арга гэж байгаа ч нөгөө талдаа дараагийн үр дагаваруудаа бүрэн тооцоолоогүй шийдвэр хэмээн хувиараа машин борлуулагч, импортлогчид шүүмжилж буй.

Гааль дээр импортоор оруулж ирсэн машинууд ачаалал үүсгэж, хувиараа автомашин борлуулагчдын зүгээс дугаараа авч амжаагүй бол үндсэндээ санхүүгээрээ бүрэн хохирох дүр зураг үүсээд байгаа учир зарим эх сурвалжийн хэлснээр өмгөөлөгч авч холбогдох газруудтай хуулийн дагуу ажиллахаас өөр аргагүй нөхцөл үүссэн талаар хэллээ. Нэг борлуулагч багадаа 5-10 машин гаалиар хүлээн авахаар хүлээгдэж байхад журам хэрэгжиж эхлэхээс өмнө амжиж дугаар авахын тулд дамлагчдын хэлсэн үнээр авбал борлуулалтын ашиг гэх зүйл гарахгүй нь, хэдийгээр цаашид нийслэлд хэрэгтэй шийдвэр гэж байгаа ч аль ч улсад 10 жил дотор гэсэн шалгуур босго тавьдаггүй. Амьдралаас хол журам гаргалаа хэмээн шүүмжилж байлаа.

Автомашины үнийн хөөсрөл бий болж байна

10 жил болон түүнээс дээш хугацаанд үйлдвэрлэгдсэн автомашины "үнэ боломжийн" гэсэн нөхцлөөр худалдаж аваад оруулаад ирчихсэн байтал одоо дугаар авах боломжгүйгээс гааль дээрх машинаа хэрхэхээ мэдэхгүй, ар араасаа овоорч эхлээд байна. Гааль дээр байгаа машинууддаа дугаар авч чадахгүйд хүрвэл буцаах ямар ч боломжгүйн дээр, иргэд машинаа даатгуулахгүй байх, хуурамч дугаар ашиглах зэрэг асуудал ар араасаа хөвөрч эхэлнэ. Автомашин борлуулагчдын зүгээс цаашид машины үнэ тэнгэрт хадна гэдгийг хэлж байлаа.

Монголд өнөөдөр жилд Япон улсаас гэхэд 67 мянган суудлын автомашин импортоор оруулж ирсний хэд нь дээрх шаардлагыг хангах вэ. Иргэд цаашид нийслэлд шинэ машин худалдаж авч, унана гэвэл

Гэрэл зургийн эвлүүлэг ашиглав

Нэгдүгээрт, албан ёсны борлуулагч, дилерээс худалдан авах арга зам. Гэтэл автомашины худалдаа борлуулалтын хамгийн том зах болох “Да хүрээ” дээр гэхэд иргэдийн нийт худалдан авалтын гол үзүүлэлт нь үнэ ханш дээр тулгуурладаг бөгөөд 10 болон түүнээс дээш жилд үйлдвэрлэгдсэн машины үнэ боломжийн, техник үзүүлэлт сайтай нь борлуулалт өндөр байдаг. Тэгэхээр 10 жил доторх гэмэгц ерөнхийдөө илүү өндөр өртөгтэй автомашин худалдан авахаас өөр сонголтгүй.

Хоёрдугаарт, шинээр дугаар олгохгүй журамд эко ангиллын машиныг тодотгож оруулж өгсөн нь цаашид хятадын цахилгаан автомашины импортыг нэмэгдүүлэхэд гол түлхэц болох нь ээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хятад машин дэмжих бодлого улаан цайм явагдаж бндаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яг үнэн

Зочин
Зочин

хуучин машин одоо монголд хэрэггүй гэдгийг мэдрүүлэх цаг болсон бүгд хог дээр хаягдсан машинууд шинэ бараг байхгүй шүү

Зочин
Зочин

10-20 н жил болсон машины утаанд хотынхон хордож дууслаа.

zochin
zochin

Za bolj sain bn.Odool neg zasag tortei ulas shig bolj bn.Ene durem jurmaa sain mordon shuu.Naimaa xiixee boli,ajil xii,zugeer baij baigaad mongo oldog baidlaa bolix tsag erseen.

Nergui
Nergui
Reply to  zochin

Муу хужаагийн шээс

Зочин
Зочин

Хөдөөл зарнадаа шулаачдаа

Зочин
Зочин

Японы комиссын машин арай хэтэрлээ

Зоч
Зоч

Их тойруугаас гаднах гудамж бүр дүүрэн авто засвар, эвдэрхий машин. Машин энэ хотод багтахаа больсон. Ялангуяа хуучин машин. Хотын иргэд аюулгүй орчинд амьдрах эрхтэй биздээ. Энэ олон хуучин, бат�##�гаагүй машинууд хэзээ, хэнийг дайрах, мөргөх, шатах бол. Хот гадаадын төмрийн хогийн цэг биш. Дээрх журмын дагуу хотын дугаарын асуудлыг цаашид шийдэхээс аргагүй. Дамчид, наймаачидад хотын иргадээ дарлуулахаа больё

Зочин
Зочин

Гамшиг нямбаатар хаан заан мэт авирлаж байна дөө. Ард иргэдийг дэндүү доромжилж байгаад л

Зочин
Зочин

Хятад машины борлуул�##�тыг л дэмжиж байгаа бодлого юм даа.

Зочин
Зочин

Монгол улс өөрөө хадаас ч хийж чаддаггүй байж, манай хотын эрх баригчид Япон машиныг хуучин төмрийн хог сэг гэх нь их сэхүүн баян орны иргэдийг л санагдуулам байх юм! Куба улсын гавана хотод бүр 60, 70-аад оны машинууд зөндөө л явж байхын билээ!

Төмөр
Төмөр
Reply to  Зочин

Золбин гөлөг бүү хуц

Зочин
Зочин

хииж буй ажил болгоныг ингэж сөргөөр харуулах гээд байдаг төр төмөр нударгатай хэсэгхэн хугацааны дараа үр дүн нь харагданаа

Зочин
Зочин

Комиссын хог

Зочин
Зочин

Hujaa mashin unuulah argal daa Nymbaatar ayultai nohor shuu dee

Дүгнэ
Дүгнэ

Хөдөөнийхөнд зараад Дахин импортлохдоо анхаарах!,

Зочин
Зочин

МАН-ыг орон нутгийн сонгуульд унагаад хөлгүй болгох ёстой байсан юмаа. Түгжрэлд иргэд буруугүй. Түгжрэлд төр түмэн буруутай. Хотын төвд 1990 лноос хойш чихэж барьсан бүх барилгыг бууулгаж хаях хэрэгтэй. Тэгж байж түгжрэлгүй болноо.

Баяр
Баяр

Энэ гаргасан шийдвэрээсээ битгий буцаараа битгий нялцганаараа

Зочин
Зочин

Буруу т�##�даа жолоотой хуучин хог хэрэггүй

Зочин
Зочин

Гохь чинь, хуугаар нь ху намд сонгуулиа өгцгөөчөөд

Зочин
Зочин

Davarsan turin hiij ngaa teneg ajlin neg ene humuusig hohirolgui bolgo

Зочин
Зочин

Гэнэт гэнэт нэг ийм тэнэг шийдвэр гаргах юм.

Зочин
Зочин

7 хоног өг энэ хооронд зараад мөнгөө гаргаж ав гэвэл сайхандаа

Зочин
Зочин

Жагса�##�танд нэг за�##�тыг нэмэхийг шаардаж байна. "Хэрэв төрийн �##�бан хаагч хувьдаа импортын машин оруулж ирэх бол жагса�##�тын сүүлд эрэмбэлэгдэнэ". Гэж.

Зочин
Зочин

Хүний хөрөнгө үнэгүйдүүлж байна.

Зочин
Зочин

Күй ээ нээрээ яаж ажлыг бүүр ийм муу хийж чаддаг юм бэ. Бүхнийг хорлож байна даа.

Хөдөө орон нутгийн хүмүүст зарж болох юм байгаа би
Хөдөө орон нутгийн хүмүүст зарж болох юм байгаа би

Зочин

Zochin
Zochin

Ugaasaa ingehgu bl bolohgushd zam dre tag zogsono.shorvog shiidveruud gargana gesen shdee zuv zuv

Nergui
Nergui

Ард түмэн нэгдэхэд засгийн газар нуран унана нянбактер,оюупзгана,хүүкийг барь хорих мөн тэдний гср хөл жавхлан,чойжилсүрэн,бас барих хэрэгтэй шүү эд бид нараар даажигнаж байна

Иргэн
Иргэн

Овоорчил байг хэнд хамаатай юм!!! Ченжүүд дийлэх үү Монгол улсын төр шийдвэрээ хэрэгжүүлэх үү гэдгийг харах үлдэж!!! Могой гурав тасаравч гүрвэлийн дайтай гэдэг шиг Монгол улсын төр хэдий ядарсан ч гэсэн өлөн ченжүүтэйгээ байлгүй дээ хө!!!

Иргэн
Иргэн

Хятад нь байна уу Япон нь байна уу Солонгос нь байна уу хамаагүй зөвхөн дүрэм журмаа л мөрдөж амьдарцгаая!!! Хэсэг бүлэг хүмүүсийн шун�##�ыг гүйцэлдүүлж амьдрана гэвэл Монгол улсад стандарт юм гэж байхгүй болно!!!

Зочин
Зочин

Манай шун�##�тай ченжүүд шиидвэр нь �##�ь эрт гарсаныг мэдсээр байж өөрсдөө оруулж ирсэн юм чинь хохь нь биздээ Бас л нэг хахуулиар арг�##�чихна гэж бодсон биз Хэдэн шун�##�тай ченжүүдээс болоод хот тэг зогсолт хиигээд зогсож болохгүй биздээ Дугааргүй байсан ч хөдөө зарж болно шдээ Нэг л их хүнии эрх ярьсан хүмүүс бусдыгаа огтхон ч бодохгүй

Тэмүүл
Тэмүүл

Хуучин машин аажмаар шахагдаж манай улс хуучин машин экспортлох цаг ирэх нээ. Машин бол тансаг хэрэглээ

Mai lalar
Mai lalar

Omhii hujaagal demjih ymdaa l###riin s#aanuudin teneg shiidver uhej dald oroosoi atsnuu

TsM
TsM

Тэгээд зам дээрээ тэг зогсоод байж байх юм уу? Хөдлөхгүй юм бол хэнд машин хэрэгтэй юм бэ! Түгжрэлд хайран сайхан цагаа �##�даж байна,арга хэмжээ аваач ээ! гэж бүгд орилолдоно. Арга хэмжээ авах гэхээр эсэргүүцэнэ. Тэгээд одоо яах гээд байгаа ард түмэн бэ?

Төмөр
Төмөр
Reply to  TsM

Пизда чи өөөрөө машин бүү уна

Зочин
Зочин

20%-ийн ашиг, нөат-тэй машин авна.

Холбоотой мэдээ

Back to top button