УЛС ТӨР

Н.Энхбаяр: О.Баасанхүү улстөрийн захиалгаар ажилладаг, миний нэр дэвших эрхийг хааж болохгүй

Өчигдөр /2019.12.17/Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр О.Баасанхүү гишүүн авлигын хэргээр ял эдэлж байсан хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зарчмын зөрүүтэй санал гаргаж, дэмжигдсэн билээ. Уг заалт Сонгуулийн тухай хуулинд багтаж чадвал МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны сонгуульд нэр дэвших боломжгүй байдал үүсэх юм. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр Төрийн ордонд орж, уг асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нартай уулзлаа.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяраас дараах тодруулгыг авлаа.

-Сонгуулийн тухай хуульд авлигын хэргээр ял эдэлж байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй байх заалт орохоор яригдаж байна. Энэ заалт эцэслэн батлагдвал та 2020 оны сонгуульд нэр дэвших боломжгүй байдал үүснэ. Энэ байдлыг хэрхэн харж байна?

-О.Баасанхүү гишүүн энэ саналаа ажлын хэсэг дээр гаргаад дэмжигдээгүй юм байна. Манай намаас ч ажлын хэсэгт санал өгч байсан.  Гэтэл байнгын хороон дээр Т.Аюурсайхантай хамт оруулж, дэмжүүлсэн юм байна. Энэ бол Н.Энхбаярт зориулсан заалт. Насан туршид минь ингэж яллаж болохгүй. Сонгуулийн хуулиар намайг шинээр яллаж, нэр дэвших боломжийг минь хааж болохгүй. Үндсэн хуулийн заалтаа харсан ч тэр хүний эрхийг ингэж хохироож болохгүй. Өмнө нь энэ асуудал яригдаж, цэц дээр маргаан үүсгэж байсан. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг 2008 онд шийдсэн байдаг. Үүнийг гишүүдэд хэллээ.

-Гишүүд хэрхэн хүлээж авав, таны саналыг?

-Миний санал биш. Хэрвээ энэ заалт батлагдах юм бол хууль зөрчинө гэдгийг л хэллээ.Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй учраас УИХ-ын гишүүдийн санал бодол үүнд хамаагүй, хуулиа л дагах юм байна. Энэ заалт ороод батлагдлаа гэхэд цэц дээр очоод уначих юм.

-Танай нам О.Баасанхүүтэй дотооддоо учраа олж болдоггүй юм уу?

-О.Баасанхүү улстөрийн захиалгатай ажиллаж байгаа. Ийм байдлаар миний нэр дэвших эрхэнд халдаж болохгүй. Гэхдээ өнөөдөр энд хувь хүний асуудлыг яримааргүй байна. УИХ сонгогч, сонгогчдын эрхийг хангаж ажиллах ёстой. Олуулаа уралдаад ард түмнээрээ сонгуулах ёстой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Erden
Erden

Erhem eronhiilogch enhbayriig songuulid oruulahgui baigaad uzeldee niigem tegvel jinhene huvisgal hiih bailgui

z
z
Reply to  Erden

ene lalariin hereg baihgui

зочин
зочин
Reply to  Erden

Энхбаяр сонгуульд орохгүй байлаа гээд хэн ч хохирохгүй.Хорвоо эргэдгээрээ эргэнэ.

Авлигачид сонгуульд нэр дэвшихийг хориглох нь зөв
Авлигачид сонгуульд нэр дэвшихийг хориглох нь зөв

Авлигачдыг сонгуульд оролцуулж болохгүй авлигачин л бол авлигачин.....

Ee
Ee

Ээ энэ ял авч байсан хэнбугайг ч төрд ажиллуулахаа болчиочээ!!! Хүн мундсан биш дээ!!! Завхарсан юмаа, манайхаас өөр яллагдаж байсан хүмүүсээ төрдөө ажиллуулдаг улс орон гэж хаана ч байхгүй!!!

Mhl
Mhl

Avilgachdiig zailyylaxl l xeregtei

Mongol
Mongol

Ayursaihan gej bagabanidiin buunii nohoi elbegdorjiin bandaashnii duujluur baasanhuu nar bolij uz ard tumen medej baigaa shuu

nosoi
nosoi

Er 1 endej ereg 1 nurdag gej uvug deedsiin surgaali ug bii. Tuugeer bl ene hun 1 endej aldaj aaviin huu ahij aldahgui gej bodoj bn . harin aldaandaa zuv dugnelt hiij zamaa zasch yvbol uls orond harin ch heregtei bh bolno ! Ayursaihan banid uuriin medelgui bhaa.Enhbayriig aliin buhen amidaar n tsaazlaad baihavdee 1 uzeed avah heregtei bizdee .

Бах
Бах

Хулгайч гэдэг нь шүүхээр тогтоогдсон хүмүүс өөрөөр амьдарч болохгүй юу

Зочин
Зочин

Урьд ял шийтгүүлж байсан хүн гэхээр өөрийгөө гэж бодоод байгаа юм уу Энхбаяраас гадна хэд хэдэн хүмүүс байгаа ш дээ тэд яагаад дуугарахгүй байна.Энэ хүний жүжиг дуусахгүй юм өө.Тэгээд ч одоо яршиг гэж бодмоор юм Бүр шунал хөдлөөд байхын

номер адаг
номер адаг

Авилгалын загалмайлсан эцэг одоо больчоочээ чамтай чамгүй үүр хаяарнаа ямар их шунал хорсол вэ?

Зочин
Зочин

Чи ямар тэнэг мал вэ.чи Энхбаярын ямар хэргийг нотолсон бэ.Чи Элбэгдоржийн гөлөг юмуу.

Зочин
Зочин

Тэр их хуралд суугаа хулгайч авгай нар ждү гээс мангө завшсан нөхдүүд ял авсан хар тамхи зөөсөн зарсан идэж уусан авилга авч өгсөн хүчин бөгс мээм баоьсан гэх гэрэгт холбогсодыг дахин нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй шүү ард түмнээс санал асуулга ав

Зочин
Зочин

Энэ зөнөг одоо болиоч ганцхан өөр дээрээл авч үзээд байх юм цаана нь хамрагдах зөндөө олон хулгаач нар нэр дэвших гээд байхад өөрийгөө ихэд бодсон хар хулгайч лууварчин чинь

Зочин
Зочин

Ьэр тусам нь МАХН-ыг дэмжмээр санагдчихлаа

Монгол
Монгол

Энэ хүн монгол улсыг хөгжүүлж чадна улс төрийн зорилгоор энэ хүнийг ялласан гэж бодож байна

Холбоотой мэдээ

Back to top button