Бизнес мэдээ

"Мүүдис" агентлагаас Худалдаа, хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг нэмэгдүүллээ

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний агентлаг “Moody’s” нь Худалдаа Хөгжлийн Банкны зээлжих зэрэглэлийг B2 болгож нэг шатаар нэмэгдүүллээ.

Тухайлбал, тус агентлагаас ХХБ-ны урт хугацааны гадаад болон дотоод депозит зэрэглэлийг B3-аас B2, урт хугацааны гадаад валютын бэлэн мөнгөний нөөцийн харьцааг В3-аас B2, барьцаагүй эх үүсвэрийн зэрэглэлийг (P) B2 болгон тус тус нэмэгдүүлсэн байна. Үүний зэрэгцээ ХХБ-ны бусад санхүүгийн үзүүлэлтүүдийг тус агентлагаас ахин баталгаажуулж, хэтийн төлвийг  “тогтвортой” хэмээн дүгнэжээ.

Ийнхүү ХХБ-ны зээлжих зэрэглэлийн үнэлгээ нэмэгдсэн явдал нь гадаадын хөрөнгө оруулалт татах, гаднаас татан төвлөрүүлэх эх үүсвэрийн зардлыг бууруулах, олон улсын хөрөнгийн зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой ба банкны харилцагчид, түншүүд болон хөрөнгө оруулагч зэрэг оролцогч талуудад итгэлцэл, найдвартай байдлыг санал болгох юм.

Эх сурвалж: ХХБ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
УВ иргэд
УВ иргэд

Луйварчин хулгайчын банк Луйварчин нь оргоод алга болсон биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button