Нийгэм мэдээ

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхээс цагаатгажээ

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, болон Б.Бархүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ сарын 4-ний өдрөөс эхлэн хоёр хоног үргэлжлэн шүүхийн шийдвэр өчигдөр /2024.12.07/ гарсан байна.

Тодруулбал, Д.Нямхүү болон Д.Бархүү нарт холбогдох хэргийг хэлэлцэж, тэдэнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

2021 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүүг албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Харин АТГ-аас Д.Нямхүүг 2022 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлсэн.

Мөн тэдэнд нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

  • 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
  • 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
  • 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тус хэргийг эргэн сануулбал, ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутган АТГ-аас шалгаж буй юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 онд Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлж байв. Хуулийн байгууллагаас түүний хамаарал бүхий байгууламжид нэгжлэг хийхэд их хэмжээний үнэт чулуу, валют олдсоноос гадна төрийн өмчийг хувьдаа завшсан байж болзошгүй бичиг баримтууд олдсон гэгддэг билээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 7, 2024 08:37

Хариуцлага хүлээлгэх хүнгүй задгайрлаа энэ улс орон

Зочин
Зочин
12 сар 7, 2024 09:19

улсын дээд шүүх юу гэж үзэхийг хэн мэдлээ зүгээр байгаа хүнд эрүү үүснэ гэж байхгүй дээ их л баян хүн гэсэн биз дээ ээ мэдэхгүй

Иргэн
Иргэн
12 сар 7, 2024 11:38

ХЭРЭГ ХАМ АЛЦГАР АВГАЙ ХӨГШИН ЖОМБОГО САРАНГАРЭЛ ХЭРГЭЭС САЙХАН МУЛТАРЛАА ЭНЭ ЖАРАВГАР ЧАВГАНЦАД ИХ УЧИР БИЙ ШҮҮ.НЯМХҮҮГ ЯГ ПООРЧИГООР ОРООД ГАРСНЫГ НЬ ХЭН ХАРСАН ЮМ ОДОО НЯМХҮҮ БОКСЫН РИНГЭНД ГАРЧ ИРАА

Зочин
Зочин
12 сар 7, 2024 12:21

Сарангэрэлд хариуцлага тооцох ёстой

Зочин
Зочин
12 сар 8, 2024 19:23

Шийтгэвэл Сарангэрэд, Курансук 2-ыг шийтгэх болно

Холбоотой мэдээ

Back to top button