Нийгэм мэдээ

IV сараас эхлэн иргэд 15,840 төгрөгийг ЭМД-д төлнө

Эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан Засгийн газар шинэчлэн баталдаг. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг болно. Иймд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ үүний хоёр хувиар тооцогдон шинэчлэгджээ.

Тодруулбал 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд эрүүл мэндийн даатгалд сар бүр 15,840 төгрөг төлөх юм. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх иргэд:

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн
  • малчин
  • их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч.

Харин төрөөс хариуцан төлөх иргэд гэдэгт 0-18 насны хүүхэд тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн хүүхдээ хоёр нас хүртэл, ихэр хүүхэдтэй бол гурван нас хүртэл нь өсгөн бойжуулж буй эх эсвэл эцэг хугацаат цэргийн алба хаагч ял эдэлж байгаа ялтан хамаарна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono

Холбоотой мэдээ

Back to top button