Өнгөрсөн жилээс хойш сансрын станцад гацсан нисгэгчдийг энэ долоо хоногт авчирна

Ням гарагт /2025.03.16/ “SpaceX” компанийн хөлөг Олон улсын сансрын станц руу дөрвөн сансрын нисгэгч тээвэрлэжээ. Хөөрснөөсөө 29 орчим цагийн дараа тус хөлөг Олон улсын сансрын станцад хүрсэн байна. Тэднийг хүлээн авсан хүмүүс дунд өнгөрсөн жилийн зургаадугаар сараас хойш тус станц дээр гацсан Сунита Уильямс, Бэрри Уилмор нар байсан юм.
Уильямс, Уилмор хоёрын сууж ирсэн хөлөгт нь техникийн асуудал гарсан тул тэд өнгөрсөн жилээс хойш Олон улсын сансрын станцад байрласан билээ. Тэгвэл ням гарагт хөөрсөн “SpaceX”-ийн хөлгөөр тэд дэлхийд буцаж ирэхээр төлөвлөж байгаа юм. Уильямс, Уилмор хоёр энэ долоо хоногийн сүүлээр буцах төлөвтэй байна.
Тэднийг дэлхий дээр буцааж авчрах ажил улс төрийн ач холбогдолтой болсон юм. Ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний зөвлөх Илон Маск хоёр Уильямс, Уилмор хоёрыг хурдан авчрахаар ажилласан. Трамп, Маск хоёр Жо Байденыг улс төрийн шалтгаанаар тэднийг станцад орхисон гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яамай даа.эх дэлхийдээ ирэх нь.тавтай морил!!!
украйны захи�##�гаар байден тэгсэн гэчихдөө
Авчирна гэж ямар үг байнаа?
Монгол хэлэндээ ийм муу хүмүүс сэтгүүл зүйд байх зүгээр үү
энэ 2 хүн ч онцгой дээд амжилт тогтоолоо доо.