Нийгмийн

Гишүүдийн олонх тойрогтоо бэлэг тарааж “хуураад”, өөрсдөө ГАДАГШАА ЯВЖ ОН ГАРГАДАГ

УИХ-ын гишүүдийн олонх нь шинэ оны өмнөх тойрогтоо баахан гарын бэлэг тарааж, сонгогчдынхоо нүдийг хуурчихаад, өөрсдөө гадагшаа явж он гаргадаг хэвшил тогтоод удаж байна. Бага насны хүүхэд нь ханиад хүрсэн ч  гадагшаа явж эмчлүүлдэг өндөр зиндааныхан Монголд он гаргах нь төдийлөн  их биш.

Энэ жилийн тухайд ч тэр, УИХ-ын гишүүдийн ихэнх нь гадагшаа явсан тул МАН-ын “Алтан сарнай” наадам эзгүйдэхэд хүрч, хотод байгаа хэдэн гишүүд, сайд нараа бараг хүчээр цуглуулсан байна. Өнгөрсөн оны хамгийн сүүлийн өдөр “Алтан сарнай” наадам зохион байгуулагдсан. Наадамд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БОАЖ-ын сайд Д.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, Т.Аюурсайхан,Ж.Ганбаатар, Н.Учрал, М.Билэгт нарын  10 гаруй гишүүд л иржээ.

Нийслэлд Ж.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд байсан ч “Алтан сарнай” наадамд ирээгүй байна. Харин Ё.Баатарбилэг Б.Жавхлан, Ж.Мөнхбат нарын найм орчим гишүүд тойрогтоо шинэ оноо гаргажээ.  Үндсэндээ монголд шинэ он гаргасан гишүүдийн тоо үүнээс төдийлөн өсөхгүй аж.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ц.Мөнх-Оргил, С.Батболд тэргүүтэй 20 гаруй гишүүд гадагшаа явжээ. Ихэнх гишүүдийн зүгээс гадаадад оноо гаргаж, ажил төрөл амжуулж яваагаа учирлав. Мөнхүү тойрог томорсон тул ихэнх гишүүд хот, тойрог хоёрынхоо дунд ирэн очин байгаа аж.

УИХ-аар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг хэлэлцэхээр товлоод байсан ч шинэ он гарахаас өмнө гишүүд олноороо гадагшаа явсан тул зогсонги байдалд ороод байгаа юм. Улмаар гишүүдийн ирц  шинэ оны өмнө эрс багассан тул шинэ жилийн арга хэмжээг хүртэл хойшлуулахад хүрчээ. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааныг товлосон ч ирц хүрэх нь тодорхойгүй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ц.Мөнх-Оргил, С.Батболд тэргүүтэй 20 гаруй гишүүд гадагшаа явжээ. Ихэнх гишүүдийн зүгээс гадаадад оноо гаргаж, а

Зочин
Зочин

Харин ч зөв асуудал хөнджээ

Холбоотой мэдээ

Back to top button