ЭДИЙН ЗАСАГ

Хятадын түүхий эдийн импорт огцом буурч байгаа нь цаашид ч үргэлжлэхээр байна

Өнгөрсөн онд Хятадын импортоор худалдан авсан гол нэр төрлийн түүхий эдийн статистик мэдээллээс харвал 542 сая тонн бүх төрлийн нүүрс импортлосон бөгөөд энэ нь биет хэмжээний хувьд нэмэгдсэн ч үнийн дүнгийг хуьд 0.7 хувиар буурсан байна.

28.1 мянган тонн зэсийн хүдэр, баяжмал, 1.2 сая тонн төмрийн хүдэр тус тус импортоор авчээ. Харин энэ оны эхний улиралын байдлаар Хятадын гол түүхий эдийн импорт суларч эхэлсэн бөгөөд дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улсын хувьд эдийн засгийн өсөлт нь саарч байна.

Баасан гарагт нийтэлсэн Хятадын гаалийн мэдээллээс харвал түүхий нефть, байгалийн хий, төмрийн хүдэр болон зэсийн импорт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад буурсан дүнтэй гарчээ.

Нүүрсний импортын тухайд 2024 оны мөн үетэй харьцуулахад эхний хоёр сард нэмэгдсэн ч  өмнөх сараас огцом буурч эхэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ээлжит тарифын шийдвэрүүдтэй холбоотойгоор Хятадын дотоодын түүхий нефтийн импорт цаашид ч эрчимтэй буурахаар байгаа бөгөөд оны эхний хоёр сард 83 сая тонн түүхий нефть импортолсон нь өдөрт 10 орчим сая баррель буюу өмнөх оны мөн үеийнхээс 3.4 хувиар буурсныг харуулж буй.

Хятадын эдийн засаг суларч байгаатай холбоотойгоор гангийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн импорт мөн энэ оны эхний хоёр сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.4 хувиар буурав.

Цаашид тус улсын түүхийн эдийн эрэлт буурсаар байх төлөвтэй байгааг олон улсын шинжээчид онцоллоо.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button