Нийгмийн

Зээлийн хүүнээс 12 хувиар доогуур бондыг банкуудад хүчээр шахаж, “ТӨР ТУЛГАЛТ ХИЙНЭ”

ҮАБЗ-өөс ахмад настны тэтгэврийн зээлийг төрөөс чөлөөлөх чиглэл өгч, энэ дагуу Засгийн газраас “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл”-ийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж буй. Хуулийн  төслийг яаралтай дэгээр хэлэлцэж, энэ долоо хоногт багтаан батлах чигтэй байна.

Хуулийн төслийг яаравчлуулах болох шалтгаан нь сар шинээс өмнө  ахмадын зээлийн тэглэлтийг явуулахаар төлөвлөсөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, төр тэтгэврийн зээл олгодог арилжааны банкууд руу сар шинээс өмнө 770 орчим тэрбумыг хийх үүрэг хүлээнэ гэсэн үг.

Ингэхийн тулд “Эрдэнэс Монгол” компани  Хөгжлийн банкны баталгаа бүхий 6 хувийн хүү, таван жилийн хугацаа бүхий бондыг сар орчмын хугацаанд багтааж, арилжааны банкуудад зарах ёстой. Товчхондоо банкууд зургаан хувийн хүүтэй бондыг “Боломжтой нөхцөл” гэж үзэн, цаасан хэлбэрийн баталгаа авч, сэйфиндээ хадгалаад, төрд мөнгө гаргаж өгөх учиртай болов.  

Гэвч арилжааны банкууд 6 хувийн хүүтэй бондыг “Боломжтой хэлцэл” гэж харах уу гэдэг нь ихээхэн анхаарал татаж буй. Эдийн засгийн үүднээсээ тэдэнд 6 хувийн хүүтэй бонд огтхон ч сонин биш, ашиггүй хэлцэл болно. Монголбанкнаас зарласан бодлогын хүү 11 хувь, арилжааны банкуудын зээлийн хүү 18 хувь буй.

Ийм байхад 6 хувийн хүүтэй өрийн цаасыг банкууд сэйфиндээ хадгалаад,  зээлийн хүүнээс 12 хувиар доогуур дүнтэй бондод мөнгө гаргаж өгнө гэдэг нь тэнэг хүний л хийх ажил.  Нөгөө талаас Салхитын мөнгөний ордоос ашиг олоод, төлнө гэдэг төсөөлөл ч өөрөө асар бүрхэг. Тиймээс банкуудыг хүчээр “Хөгжлийн банканд итгээд, гялс мөнгө гаргаад өг” гэж төр шууд шахах бодит нөхцөл байдал үүсэв.

Ийм тохиолдолд банкууд хэрхэх вэ. Эх сурвалжуудын мэдээллээс харахад, арилжааны банкууд энэ хэлцэл орох ямар ч сонирхолгүй, бонд авмааргүй байна гэж буй. Гэвч арилжааны банкуудыг улстөрийн нөхцөл байдлаар далайлгаж, хүчээр өгөхөөр эхнээс нь тулгалтаа хийчихсэн гэх мэдээлэл ч байгаа юм.

Төрийн банкийг эс тооцвол бусад арилжааны банкууд хувийн сектор. Тэднийг “Бонд авахгүй бол чангалаад өгнө шүү, ав”  гэж хүчээр тулгахгүй бол тэтгэврийн зээл тэглэх сонгуулийн шоу хэрэгжих боломжгүйд хүрэхээр байна. Гэвч зах зээлийн чөлөөт нийгэмтэй оронд улстөрийн шийдвэрийг хүчээр хувийн хэвшлүүдээ биелүүлэхийг шаардах нь ихээхэн зохисгүй үйлдлүүдийн нэг юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Яарвал даарна гэж үг бий. Болчимгүй ард олноо хагаралдуулж нийтийн хөрөнгийг олон тэрбумаар цацах нь хэний эрх ашиг бэ. Бат

ужэн
ужэн

худлаа юм зохиож бичээд битгий тэнэгт хэний бичсэн юмыг дамжуулаад байгаа юм

Холбоотой мэдээ

Back to top button