УЛС ТӨР

Бондын төлөлттэй зэрэгцэх “Ваучер ажиллагаа”

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээндээ ахмад настны тэтгэврийг нэг удаа чөлөөлөх талаар дурдсаны дараа М.Оюунчимэг, Н.Амарзаяа нарын гишүүд “Ерөнхийлөгчийн санаачлагыг намдаа ашигтай болгож пиар хийцгээе” гэж дотооддоо уриалсан байдаг. Үнэхээр ч   ахмадын зээл тэглэхтэй холбоотой холбоотой хуулийн төслийг МАН өөрсдөдөө ашигтай хувилбар луу оруулж, улам “завааруулж” чадлаа.

Тэр нь,  тэтгэврийн зээл аваагүй 194 мянган ахмад настанд 2021 оны тавдугаар сард 1 сая төгрөгийн олгохоор  болсон явдал.  Д.Оюунхорол нарын бодож олсон энэ мэргэн санааны дагуу 2020 оны сонгуулиас өмнө зээлгүй ахмадуудад 1 сая төгрөгийн ЭРХИЙН БИЧИГ  маягийн  цаас тараах шийдэлд МАН хүрэв.

Энэ нь шинэ арга ч биш. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг Чалкод урьдчилан зарж, нийгмийн халамжийн хэтийдсэн амлалт  өгөхдөө сонгуулиар нэг иймэрхүү эрхийн бичиг маягийн цаас тарааж байсан удаатай. Тэр нь хөдөөний айлуудын унинд хавчуулагдаж, дараа жилээс нь зохиомлоор гэрлэлт бүртгүүлэх зэргээр замбараагүйтэх хэрэгсэл болон ашиглагдсан.  Энэ удаа ахмадууд “ваучер ажиллагаа”-нд өртөж,  дараа жил 1 сая төгрөг бэлнээр авна гэх мөрөөдөлтэйгөөр сонгуулиа өгөх нь ээ.

Нөгөө Салхитын орд нь 2021 оны тавдугаар сард ашгаа тараахуйц байдлаар үйл ажиллагаа нь жигдэрнэ гэдэг нь асар эргэлзээтэй. 2021 оноос Монгол Улс гадагшаа томоохон бондуудын өрөө төлж эхэлнэ. Тодруулбал, 2021 онд Мазаалай бондын 600 сая ам.доллар, 2022 онд Чингис бондын нэг тэрбум ам.доллар, 2023 онд Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.доллар зэрэг нийт 2.9 тэрбум ам.долларын өрийг төлөх учиртай.

Ийм хүнд нөхцөл байдлын эхний жилдээ ирээдүйн Засгийн газар  190 тэрбум орчим төгрөгийг өмнөх мангуу нарынхаа сонгуулийн амлалтад өгөх үүрэг хүлээх нь ээ. Энэ бол улс төрчид улс орноо огт боддоггүйн бодит жишээ юм.  Тэдний оронд ахмадуудад “Улс орон үнэхээр хүнд нөхцөлд орох учраас боломжгүй” гэж хэлвэл илүү ойлгоно.

Богино хугацаандаа эл ваучер ажиллагаа МАН-д ашигтай. Алс уршиг нь  асар хүнд тусах юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ОДОО хууртаж болохгүй
ОДОО хууртаж болохгүй

ЯАСАН ч олон жил МАН, АН д хууртагдав. ОДОО бусад намд итгэл үзүүлэхээс өөр сонголт алга. ВАУЧЕР өгөөд хуурах гэнэ. ОДОО бүү хуурт. 1

зочин
зочин

Ман АН хоёр ээлжит башир аргаа хэрэглэх бололтой. Учир нь Тэтгэврийн зээлгүй 195 мянган ахмад байна тэдэнд Улс төрчид Ваучер гэх чихэрийн ца

Зочин
Зочин

Яасан ч их юм донгосдог юм бэдээ ахмадын зээл төлөх сурагаар л донгосож өгөхиймаа ядаргаатай хүмүүс их байхымаа.

zochin
zochin

baucher ntr gj soliorch baihaara zeeltei zeelgui buh ahmaduuddaa 760 terbumaa huwaagaad l uchihuuch. neg bol zeeltei irgediin zeeliin dansru

Зочин
Зочин

Луйварчид аа
Зээлгүй ахмадуудад 3 000 000 төгрөгийг зээлтэнгүүдийн өрийг тэглэхтэй зэрэг бэлэн олгохгүй бол бид босцгооно, мөнгөө нэхнэ!!!

Холбоотой мэдээ

Back to top button