УЛС ТӨР

Н.Номтойбаярын хувь заяаг өнөөдөр "дэнсэлнэ”

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх бичиг өнгөрсөн долоо хоногт парламентад ирсэн хэдий ч өнөөг хүртэл шийдээгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд буй. Хуулийн хугацаа нь даруй 6 хоногоор хэтрээд байгаа тул гишүүд ч эхнээсээ дургүйцлээ илэрхийлж эхэлсэн. Тухайлбал, Т.Аюурсайхан гишүүн "Аливаад тохиролцоо, улстөрийн нөлөөлөл үүсэхээс сэргийлж, 48 цагт багтаан шийдэхийг хуулиар зааж өгсөн байхад зориуд ийм нөхцөл байдал үүсгэж байгаа нь ахмад гишүүдийн буруу ” гэсэн утга бүхмй байр суурийг өчигдөр/2020.01.23/ хэвлэлийнхэнд илэрхийлсэн юм.

Улмаар өчигдөр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Ч.Улаан гишүүнийг ирүүлж байж шийдвэр гаргахаар хойшлуулсан юм. Уг нь дэд хорооны гишүүдийн олонх ирсэн тохиолдолд хурлаас шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай. Түүнчлэн Ч.Улаан гишүүн бичгээр салаа өгсөн гэсэн тайлбар өмнө нь хийсэн хэдий ч Ц.Нямдорж сайд "Бичгийн саналыг тооцохгүй. Өөрөө ирэх ёстой ” гэсэн тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн юм. Дэд хороо өчигдөр маш нууц түвшинд хуралдсан ч шийдвэр гаргаагүй.

Энэ үеэр Ц.Нямдорж сайд "Маргаашдаа багтаад асуудлыг шийднэ ” гэж мэдэгдсэн юм. Ц.Нямдохж сайдын хэлснээр бол өнөөдөр УИХ Н.Номтойбаярын хувь заяаг "дэнсэлнэ ” . Улс төрийн хүрээнд ихээхэн анхаарал татаж буй уг асуудлыг энэ долоо хоногт багтаан шийднэ гэсэн чихтэй байсаар долоо хоногийн ажлын сүүлийн өдөртэй золгож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баяны шээс
Баяны шээс
2020-01-24 08:20

Баяны шээсийн эцгээс авилга авсан хөгшин нохойнууд эзнээ барихгүй биздээ чааваас

Хох
Хох
2020-01-24 09:28

Мөнгө хүчтэй мөнгө дийлнэ

Иргэн
Иргэн
2020-01-24 09:43

Номтойбаярын хуулийн зөвлөх нь эрдэнэтийн станцын дарга асан Ганбаатарын хүү.нямпоржтой хамаатай.

Холбоотой мэдээ

Back to top button