Нийгмийн

Тагнуулын ажиллагаа ТАСАЛДАВ УУ, цагдаа МЭРГЭН ажиллав уу

Өчигдөр шөнө Цагдаагийн байгууллагаас ажиллагаа явуулж, Тагнуулын ерөнхий газрын дөрвөн тусгай албан хаагч  300 сая орчим төгрөгийг гадны иргэнээс дээрэмдэх гэж байхад нь баривчилсан талаарх мэдээлэл өнөөдөр дуулиан тариад байна.

Одоогоор энэ талаар Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл өгөөгүй байгаа юм. Харин ЦЕГ-аас “Ажиллагаа явагдсан нь үнэн” гэдгийг бататган хэлээд  байна.

Албан бус байдлаар мэдээлэгдэж буйгаар, Тагнуулын байгууллагын тусгай албан хаагчид гар буу тулган дээрмийн чанартай үйлдэл хийж байгаад газар дээрээ баригдсан гэх. Дээрмийн үйл ажиллагаанд  өртсөн гэх иргэн нь ОХУ-ын паспорттай байсан гэгдэж буй.

ХАРИН СОШИАЛ ОРЧИНД:

“Тэр Оросын иргэн гээд байгаа чинь Орос, Иран, Араб, Израйль, Америк, Турк гээд олон талд зэрэг зэрэг ажиллаад бүгдэд нь молиго үмхүүлчихсэн зартай тагнуулч хүн байсныг манай тагнуулынхан арай гэж барьж авдгийн даваан дээр цагдаагийнхан садаа болоод нөгөөх нь хил гараад зугтаачихсан байна”

“Нохойг чоно хэмээн баривчилсан шиг тагнуулын гүйцэтгэх ажиллагааг тасалдуулсан байх вий дээ. Монголын тагнуул бол номер нэг” гэхчилэнгээр бичигдэж байна.

Мөнхүү Тагнуулын байгууллагын тусгай алба хаагчид дээрмийн үеэрээ ажлын зориулалтаар ашигладаг албаны гар буу хэрэглэж байсан гэх мэдээлэл анхаарал татаж байгаа юм. Цагдаагийн байгууллага нэлээд хэдэн өдрийн өмнөө ажиллагаа явуулах бэлтгэлээ ханган ажилласан гэгдэж буй.

Эндээс үнэхээр тагнуулын зорилтот ажиллагаа явагдаж байтал Цагдаагийн байгууллага “самарсан” уу, эсвэл цагдаа нар мэргэн ажиллаж, албан үүргээ гажуудуулан хэрэглэж байсан тусгай алба хаагчдыг саатуулав уу гэдэг хоёр талт хардлага үүсээд байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Unshigch.
Unshigch.

Tsagdaagiin an ix zvil zadruuldag l daa. Xamtiin ajillagaa bol 00. Za tegeed zamiin tsagdaa nar ni xolbogdox xuuli dvrmee medexgvi. Ajilgaatai yawna gej xelxed oodoos nadad yamar xamaatai ym vnemlex bichig barimtaa gej tenegtene. Daraa ni asuudald orj sejigtei bvvr xeregtei bolox bolomjtoi gedgee meddegvi l xooson tolgoinuud daa. Gvitsetgex ajliin tuxai xuuli, tagnuuliin baiguullagiin tuxai xuuli, busad xolbogdox xuuliudiig sudalmaar ym.

Зочин
Зочин

Ene ugaasaaa tagnuuliihn bohir mng gedgiiin mdeeed deermdhjiiisiimshvvv

Зочинсонирхогч
Зочинсонирхогч

тагнуулын тусгай ажилтан,даргатайгаа галт зэвсэг барьчихаад л дээрэм хийгээд л цагдаа бариад л киногоо больцгоо,яаран дүгнэх хэрэггүй

Зочин
Зочин

tsagdaa nar uneheer teneg humuus tagnuuliin ajillagaand saad boloh erh haana ch bhgui tsagdaa nart abliga ogson yum bgaa biz dee

өвгөн
өвгөн

Хол очиж хуццгаа. Монголын цагдаа тэд нарыг тэгэх гж бна гдэгииг тагнуулч шг мэдчихэж гнэ хуцваа. наад үлгэрэ больцгоо.мгл цагда бл новш2..

Зочин
Зочин

Tusgai ajilagaag 2 baiguullaga tohirch hiih eostoi bailgui, tcagdaa saad bolloo geed bgaa malnuud uursduu deeremduulsen bol yah bsiin boloo

Тархи угаалтаа зогсоо
Тархи угаалтаа зогсоо

Тусгай ажиллагааг хэзээ ч ингэж хийдэггүй юмаа. Цагдаатай тохиролцоогүй, ойлголцоогүй хийнэ гэж хэзээ ч байхгүй! Цагдаа харин ОНЦ ШҮҮ

Ану
Ану

Дээрэмдүүлж байсан нөхөр нь тэгээд хил даваад зугатаачихсан юм уу хаашаа юм. Сонин л хэрэг байна даа.

Хох
Хох

Цагдаагийн хөрөнгөжсөн хурандаа нар мөнгөний төлөө юу ч хийж мэднэ

Монгол
Монгол

Тагнуулын ажиллагааг нөгөө тэнэг цагдаа нар нь тэм хөндлөн орж ирээд эморчихсон бхдоо.
Ер нь манай ТЕГ-гүгүйсгэх гэсэн дотоод гадаад нөхөд

Surug tagnuul
Surug tagnuul

Manai tsagaa naar onts bna. Sain ajilsn bn.

Tagnuulch
Tagnuulch

Za za odoo tegeed deerem bish guitsetgeh ajillagaa gej bh shivdee usnaas iim amarhan huurai garah gej uu.

зочин
зочин

Тагнуулын тусгай ажиллагаа бол цагдаа нарт үнэмлэхээ үзүүлээд болоод биш үү? Цаад этгээд нь ч ямар унаагаар яасан ч хурдан хил даваад алга

Холбоотой мэдээ

Back to top button