Нийгмийн

Жастын Г.Батхүүгийн хүргэн гэгддэг “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар томилохоор тохирсон уу

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан О.Одбаяр 2019 оны сүүлээр албан ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд нөхөн томилгоо өнөөг хүртэл хийгдээгүй байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Жастын Ш.Батхүүгийн хүргэн н.Дөлгөөнийг томилуулахаар улстөрийн хүрээнд тохироо хийж, АТГ-т бичгийг нь хянуулахаар илгээсэн гэгдэж байна.

Ш.Батхүүгийн хүргэн н.Дөлгөөн нь нэгэн үес Жаст группийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй бэлтгэл хийдэг, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ойрын харилцаатай гэгддэг.

Холбогдох хуулиараа, дэд захирлын томилгоог хийхдээ Гүйцэтгэх удирдлага нь ТУЗ рүү нэр оруулан, хэлэлцүүлдэг юм байна. Энэ талаар “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүгээс тодруулахад, “Би сайн мэдээлэлгүй байна” гэсэн хариулт өглөө. Хэвлэлийн албанаас нь тодруулахад “Бидэнд мэдэгдсэн зүйл одоогоор алга” гэв.

Одоогоор “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ хуралдах тов зарлагдаагүй байгаа аж. Тэгэхээр компанид үл хамаарах байдлаар улстөрийн хүрээнд тохироо явагдаж байгаа гэх хардлага төрүүлж буй юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэд
Иргэд

Ийм л байгаам даа, новшнууд ! Дээгүүрээ бүгд хулгай ,зэлгий залилан, элдэв аргаар баяжигсадтай холбоотой шийдвэрүүд .

Эмээ
Эмээ

Ард түмэн минь одоо сэрэх болсон шүү. Бид хонь биш хүн шүү. 30 жилд торд үүрлэгсэдийн хэн нь яаж баяжиж юу хийж ирсэнг эргэн санах ёстой.

НЭР
НЭР

ЭНЭ НЭГ ШАЗАЙСАН ХУЖАА ШИГ ЮМЫГ ЯАСАН ИХ ДАВРУУЛНА ВЭ

Зочин
Зочин

Энэ хэдэн луйварчид өсвөр үеээ бэлдээд төрлүү шургуулаад Монголыг нэг мөсөн самрахнээ. Хадам аав нь луйвардсанаа төлөө ч үгүй байхад .

Зочин
Зочин

Ene zaluu chin Batkhuugiin hurgen bish shuu dee, yah gej iim hudal medeelel tugeedeg bainaa

Иргэнээс
Иргэнээс

Үнэн гэж үү? Үнэн бол хохь чинь шүү МАН гуай

Холбоотой мэдээ

Back to top button