Нийгмийн

Хэрэлдээд таарахгүй ч хамтдаа “Эрдэнэс Тавантолгой”-гоор шоуддаг хоёр

Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албан тушаалаа өгч,  АН-ын дарга С.Эрдэнийн Ахлах зөвлөхөөр ажиллах болсон З.Энхболд саяхан өөрийн цахим хуудсууддаа “Тавантолгойг танд үлдээв” нэртэй постор байршуулсан. Тэрбээр энэ талаараа “Тавантолгойг танд үлдээсний таван жилийн ой 2020.04.05-нд болно” гэж бичсэн байв.

Тавантолгой төслийг өдгөөгөөс таван жилийн өмнө MCS групп гадны компанитай консерциум болон нэгдэж, эдийн засгийн эргэлтийг нь сайжруулах асуудал яригдаж, Засгийн газраас орж ирсэн саналыг УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд унагааж байсан нь үнэн. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ үргэлж энэ асуудлыг сануулсан пост бичиж, нүүр хуудсандаа спорсорд хийж өлгөөд байхаар сүүлдээ муухай харагдах болжээ.

Сүүлийн жилүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ашигтай ажиллаж, олон улсад IPO гаргах бэлтгэлээ ханган, эдийн засгийн үзүүлэлтүүд нь тогтворжиж ирсэн. Энэ бүхнийг өөртөө нааж, “Би л авч үлдсэн учраас ингэж яваа юм” гэж хэдий болтол өмчирхөх вэ, З.Энхболд дарга аа. Юм бүхэн цаг хугацаатай.

Дараачийн “Эрдэнэс Тавантолгой”-той сайн дураараа өөрийн амь, амьдралаа холбодог хүн бол эдийн засагч Л.Наранбаатар. Уг нь эдийн засагч хүнийхээ хувиар тэр нийгмийн халамжийн хэлбэрээр Тавантолгойн ашгийг тарааж болохгүй, иргэдэд өвдөл цөвдөл бэлэн мөнгө өгөхийн оронд нэг сайхан том бүтээн байгуулалт хийх нь зөв гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа.

Гэвч “Заавал ногдол ашиг тараах ёстой” гэж тэмцдэг. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компани иргэдэд сонгуулиас өмнө ногдол ашиг тараана гэдгээ зарлав. Үүний талаар эдийн засагч Л.Наранбаатар “Бид бага ч атугай амжилтад хүрлээ. 1072 хувьцаанд 96480 төгрөг олгох шийдвэр гарлаа. Дахиад шахна, тооцоог шаардана. Хамт тэмцэж, эрх ашгийнхаа төлөө нэгдсэн хувьцаа эзэмшигчдэдээ баярлаа” гэж жиргэжээ.

Ногдол ашиг тараах болсон гол шалтгаан нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиг 1 их наяд давсан, нөгөө талаасаа сонгуулийн жил тул эрх баригчид улстөрийн өнцгөө ч бодсон шийдвэр. Түүнээс биш Л.Наранбаатар нарын тэмцлийг эрх баригчид үнэндээ тоож хараагүй билээ.

Амьдрал дээр уг нь, З.Энхболд, Л.Наранбаатар нар нэгэн рүүгээ оймс шидэх хэмжээний дургүй хүмүүс. Шоуддаг улстөрийн сэдэв нь нэг болохоос биш.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button