Нийгмийн

Ё.Баатарбилэг: Дөрөв, тавдугаар саруудад бямба гарагт хичээллэнэ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 29-нийг дуустал үргэлжлүүлэн зогсоохоор шийдвэрлэсэн талаар онцолсон юм.

Мэдээллийн үеэр "Хичээл, сургалтын үйл ажиллагаа дөрвөн долоо хоногоор хойшлуулсантай холбоотойгоор IV болон V сард найман долоо хоног бямба гарагт хичээл орох бөгөөд энэ хугацаанд ажиллаж байгаа багш нарт илүү цагийн мөнгийг олгоно.

Зургадугаар сарын 15-нд багтааж, элсэлтийн ерөнхий шалгалт, элсэлтийг дуусгана. Сар шинийн баярын өдрүүдэд теле хичээл өдөр бүр гарна .Анх удаа ийм урт хугацаанд телевизээр сургалт явуулж байна. Хүүхдүүдийн хичээл сургалтын явцыг дүгнэх хийгээд энэ хугацаанд сурсан зүйлсийг хэрхэн дүгнэх чиглэлээр зөвлөмж хүргэсэн. Хичээл эхэлсэн эхний долоо хоногт бататгах хичээлийг явуулна. Бага ангийн хүүхдүүдийн хувьд хүндрэлтэй учир бататгах, агуулгын хоцрогдол арилгах чиглэлээр хүүхэд бүртэй ажиллах шаардлага гарна.

Тиймээс эцэг эх, багш нарын хамтын ажиллагаа зайлшгүй чухал. Хүүхдүүдэд өндөр ачаалал ирнэ, багш нарт ч мөн адил. Тиймээс эцэг эхчүүд хамтарч ажиллахаас өөр аргагүй тул төвөгшөөж цааргалалгүй дэмжин ажиллаасай гэж хүсэж байна. Энэ бүх зохицуулалт, хүчин чармайлт хүүхэд багачуудын төлөө тул эцэг эхчүүд дэмжин ажиллах шаардлагатай байна ” гэсэн мэдээлэл өгөв.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Naraa
Naraa

Hubin surguulud tolboro yah bol 1 angi

zochin
zochin

Bolobsroliin SAIDAA CTC curgaltiin teriin sangiin tetgelgiig yagaad egehkee bolison be Buten enchin gants bie hkuuhkdiin bukh bichig barimt burdsen CZS zeeliin sanruu oruulaad 30-40

zochin
zochin

... khubiig ni zeeliin santai ijil olgoj bna uldsen khubiig ni erguulj telekh um uu khezee...

зочин
зочин

Одоо цалингаа аваад амарч байгаа багш нар хагас сайн өдөр ажиллаа гээд дахиад мөнгө авах юм уу. Ес зүйгүй сайд байна. Төс

Bagsh
Bagsh
Reply to  зочин

Uuchlaarai,amraagui gereesee ajillaj bgaa. Yaj gedgiig n chi oilgohgui

Холбоотой мэдээ

Back to top button