НИЙГЭМ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дадлага, сургуулилалт хийв

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үйл ажиллагааг хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж буй нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжүүлэх ажлыг сайжруулах зорилгоор өртөөчилсөн дадлага, сургалтыг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа.

Тус дадлага, сургуулилалтад ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан дүүргийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа.

Энэхүү дадлага, сургуулилалтыг Хүлээн авах, яаралтай тусламж, тусгаарлах өрөө, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахтай холбоотой бодлогын баримт бичгийн гэсэн дөрвөн чиглэлд өртөөлчилсөн байдлаар, сэжигтэй тохиолдлын хүрээнд жүжигчилсэн тоглолт хийж амжилттай зохион байгууллаа гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button