ДЭЛХИЙУЛС ТӨР

18 жил үргэлжилсэн Афганистаны дайн дууслаа

АНУ болон Талибаны төлөөлөгчид өчигдөр /2020.02.29/ Катарын нийслэл Доха хотод 18 жил үргэлжилсэн Афганистаны дайныг дуусгах түүхэн гэрээг үзэглэлээ.

Гэрээнд АНУ-ын тусгай элч Залмай Халилзад, Талибаны улс төрийн бодлогын тэргүүн Муллах Абдул Гани Барадар нар гарын үсэг зурсан байна. Мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео гэрчээр байлцжээ.

Эхний ээлжинд гэрээний дагуу АНУ-ын засгийн газар Афганистан дахь 13,000 цэргийнхээ тоог 8,600 болгож бууруулах аж. Хэрэв Талибаны тал амлалтаа биелүүлбэл нэмж гаргах юм байна.
Харин Талибаны талаас Афганистаны шоронд хоригдож байгаа 5,000 орчим дайчнаа суллуулах шаардлага тавьжээ. Гэвч Кабулын засгийн газар үүнийг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Ийнхүү АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд гэрээ байгуулснаар цэргээ Афганистанаас гаргаж, эх оронд нь буцаах амлалтаа биелүүлэх боломж нээгдэж байгаа юм.

Харин АНУ-ын цэргийг гарсны дараа Афганистанд ямар нөхцөл байдал үүсэх нь тодорхойгүй байна.

Зарим ажиглагчид олон жилийн өмнө Зөвлөлт Холбоот Улсын цэрэг гарсны дараа Афганистаны дотоодод тогтворгүй байдал үүсч, олон улсын терроризмийн бааз суурь болсонтой адил нөхцөл үүсэх эрсдэлтэйг анхааруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: theguardian.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-01 12:16

hyanaltaa saijryylah heregrei der.

ганаа
ганаа
2020-03-01 15:57

америк энэ дайнд ялагдлаа

citizen
citizen
2020-03-01 19:12

HOORHII NAJIBULLA YAG NOHTSOLD OROOD TALIBANCHUUDAD DYYJLYYLSEN BOLGOO

Холбоотой мэдээ

Back to top button