НИЙГЭМ
Ховор ургамал болох 16 шуудай хонин арц тээвэрлэн явсныг илрүүлжээ

НМХГ-аас Ховор ургамалд тооцогдох 16 шуудай хонин арц тээвэрлэн явсан зөрчлийг илрүүлжээ.
Тодруулбал, Гүнтийн АТШНТ-оор энэ сарын 22-ны өдөр иргэн С 49-01 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 16 шуудай ховор ургамалд орох хонин арц тээвэрлэн явсныг албаныхан илрүүлжээ. Улмаар хэргийг ЧД-ийн Цагдаагийн 2-р хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
ЭХ СУРВАЛЖ: НМХГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.