УЛС ТӨР

Тодруулга: “Орано Майнинг” компанийн нэг тэрбум төгрөгийн хандивын шилжүүлэг ХИЙГДЭЭГҮЙ БАЙНА

Монгол Улсад шинэ төрлийн коронавирүсийн халдварын анхны тохиолдол Францын иргэнээс илэрсэн. Үүнтэй холбогдуулан, Франц Улсын элчин сайдын яамнаас төр засгийн хүрээнд хэд хэдэн уулзалт зохион байгуулсан билээ. Энэ үеэрээ тус улсын “Орано Майнинг” компаниас  Улсын онцгой комисст нэг тэрбум төгрөг хандивлаж буйгаа мэдэгдсэн юм.

Улсын онцгой комисст хандивлаж буй мөнгөн тусламжууд ОБЕГ-ын тусгай дансанд төвлөрдөг аж. Ихэнх тохиолдолд мөнгөн тусламж өгөгчид шилжүүлгээ хийсний дараа олон нйтэд зарлах байдлаар хандивын аян өрнөж байгаа талаар албаныхан тодотгов.

Харин Франц улсын “Орано Майнинг” компанийн амласан нэг тэрбум төгрөгийн тухайд хараахан шилжүүлэг орж ирээгүй байгаа аж. Учир нь, тус компанийн захирлууд монгол хөл хорионд ороод байгаа учир мөнгөн шилжүүлэг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар холбогдох албаныхан тодотгов.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-31 18:54

ХА ХА МОБАИЛДЧИХААЧ

Yooo
Yooo
2020-03-31 23:26
Reply to  Зочин

Hahahaha

Холбоотой мэдээ

Back to top button