Монголын төр гавьяаг нь үнэлэх учиртай гавьяатнууд

Тамирчны амжилт залуу насных. Хэчнээн их хөдөлмөрлөн, хувийн амьдралаа хойш нь тавин байж амжилтад хүрдгийг спортынхон илүү сайн мэднэ. Зүгээр сууж байгаад, азаар амжилтад хүрнэ гэж үгүй. Дунджаар 10 гаруй жил хичээллэн, уйгагүй зүтгэн байж олимп, дэлхийн медальтан болдог. Энэ хугацаанд өдөр бүр бэлтгэл хийн, формоо хадгалж, өндөр ачаалал авна гээд бодохоор ямар их хичээл, зүтгэл шаардах нь ойлгомжтой.
Тамирчны амжилтыг халуун амьсгаан дээр нь зөв, шударга үнэлэх их чухал. Аливаа шагнал урамшуулал тийм үедээ үнэ цэнэтэй, утга учиртай. Хожим хойно “Тэгсэн бол, ингэсэн бол” гэж хэчнээн яриад, яаж ч шагнаад нэмэргүй. Төр засаг маань тамирчдынхаа амжилтыг шударгаар үнэлж, урамшуулбал тэд эх орныхоо нэрийг тив, дэлхийд гаргахын төлөө улам хичээнэ шүү дээ.
Гаргасан амжилтаараа болзлыг нь аль хэдийнэ ханган, бусдыгаа манлайлж яваа цөөнгүй тамирчныг төр засаг Гавьяат цолоор энгэрийг нь мялаахгүй байгаад спортынхон сэтгэл дундуур явдаг. Гавьяаг нь үнэлэх учиртай, үнэлүүлэх хэмжээний дөмөгхөн амжилттай, тод мөртэй эдгээр гурван тамирчныг онцоллоо.
БУРХНЫ БЭЛЭГ М.АНХЦЭЦЭГ

Гавьяаг нь үнэлэх учиртай гавьяатнууд. Ингэж тодотгоход спортын хорхойтнууд дуу нэгтэйгээр ДАШТ-ий хошой хүрэл медальт Мөнхжанцангийн Анхцэцэгийн талаар бодсон нь тодорхой. Түүнд яагаад Гавьяат тамирчин цол олгох нь зүйтэй вэ. Яагаад гэвэл...
Тамирчнаас асар их тэсвэр тэвчээр шаарддаг спорт бол яах аргагүй хүндийг өргөлт. Тэр тусмаа эмэгтэй хүн энэ спортоор хичээллэхэд бүр ч хэцүү нь мэдээж.
Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг өдгөө 22-хон настай ч Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн болж амжив.
Тэрбээр үрийн зурай үнэрлэн, төрөөд гуравхан сарын дараа бэлтгэлдээ эргэн орсон. Найман сартай үрээ гэртээ үлдээн, дэлхийн дэвжээнд нялх биетэй хүч сориод 2019 оны ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртсэн нь яах аргагүй бахдам амжилт. Тэгэхдээ Монгол Улсын дээд амжилтыг гурван удаа шинэчилснийг нь тодотгоё. Түүнээс өөр тамирчин ингэж чадах болов уу. ДАШТ-ээс хоёр битгий хэл нэг медаль хүртсэн монгол туйванч М.Анхцэцэгээс өөр үгүй. Улмаар тэрбээр 2019 оны “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарсан. Ингэснээр “Бөртэ чоно” шагналыг дөрөв дэх удаагаа хүртсэн юм.
М.АНХЦЭЦЭГИЙН ГАРГАСАН АНХНЫ ТОДОТГОЛТОЙ АМЖИЛТУУД

1. Оюутны ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны туйванч
2. насанд хүрэгчдийн ДАШТ-ий медальт Монголын цорын ганц туйванч
3. Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн
4. Дэлхийн цомоос медаль авсан Монголын анхны туйванч
5. Залуучуудын ДАШТ-ий медальт Монголын анхны туйванч
6. Азийн аварга болсон Монголын анхны эмэгтэй туйванч
2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13-хан настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан түүний амжилтын нууцын талаар Ц.Хосбаяр дасгалжуулагч “Анхааг хоёрхон үгээр “Бурхны бүтээл” гэж хэлнэ. Үнэхээр зөв бодолтой хүүхэд. Бэлтгэлийг чин сэтгэлээсээ хийдэг. 10 хий гэвэл 11 удаа гүйцэтгэдэг” хэмээсэн.
Үүний сацуу гурван жилийн өмнө М.Анхцэцэг болон түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт Казахстан, АНУ, БНСУ, Узбекстан зэрэг дөрвөн орноос санал ирсэн юм.
Зөвхөн БНСУ л гэхэд хэрэв иргэншлээ сольж, саналыг нь зөвшөөрвөл сар бүр 12 мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 сая вон амлажээ. Хамгийн бахархмаар нь багш, шавь хоёр эл саналыг хүлээж аваагүй, “Зөвхөн Монголдоо” гээд л эх орондоо үлдсэнээр нь монгол түмэн өдгөө ч бахархдаг.
М.Анхцэцэг гавьяат тамирчин цолны болзлыг аль хэдийнэ хангасан. Аливаа зүйлд анхдагч байх сайхан. Ялангуяа спортын ертөнцөд бүр ч илүү. Спортын хүрээнийхэн төдийгүй монгол түмэн түүнийг Гавьяат тамирчин болгоё гэдэгт санал нийлдэг нь үндэслэлтэйг дээрх амжилтаас нь бэлхнээ харж болно.

М.Анхцэцэг ханийнхаа хамт манай сайтад өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
НАНДИГНАХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ М.НАНДИНЦЭЦЭГ

Монголын боксын спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий цөөнгүй амжилтын эзэн бол ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг. Боксын спортоор 17 дахь жилдээ хичээллэж буй тэрбээр Л.Энхбаатар дасгалжуулагчийн анхны эмэгтэй шавь нь.
15 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргасан юм билээ. Өсвөр үе, залуучуудын ангиллын тэмцээнээс бус, шууд улсынхаа шилдгүүдтэй өрсөлдөөд медаль авсан нь олны сонирхлыг ихэд татдаг.

Азийн АШТ-ий мөнгө (2010), хошой хүрэл (2015, 2017), Азийн наадмын хүрэл (2014) медальтай М.Нандинцэцэг насанд хүрэгчдийн УАШТ-ий 11 түрүүтэй. Улсынхаа дэвжээнд түүнээс олон удаа түрүүлсэн эмэгтэй боксчин Монголд байхгүй.
Насанд хүрэгчдийн ДАШТ-д манай эрэгтэй боксчид 1978, бүсгүйчүүд 2001 оноос оролцож эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш дэлхийн эмэгтэй медальтан мэндлээгүй байсан юм. М.Нандинцэцэг ДАШТ-д зургаа дахь удаагаа өрсөлдөхдөө хүрэл медаль хүртсэн. Тэгэхдээ дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн Монголын ес, эмэгтэйчүүдээс анхны боксчин болсон юм.
ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын цорын ганц эмэгтэй боксчин тэрбээр 2018 онд дэлхийн дэвжээнд өрсөлдөхдөө хагас шигшээд ээжийнхээ төрсөн өдөр хүч сорьсон. Медалийнхаа өнгийг хувирган, ээждээ төрсөн өдрийн бэлэг барья гээд их хичээсэн гэнэ лээ.
Л.Энхбаатар багш шавиа “Нандиа, мөн ч шартай шүү. Эрэгтэй хүүхдэд ялагдаж байсан ч зодуулаад л урагш зүтгэдэг” гэж магтсан. Мөн шавьдаа “Тариан түрүү өндөр ургах тусмаа бөхийдөг. “Би хамгийн шилдэг нь боллоо” гэж бодох юм бол амжилтад хэзээ ч хүрэхгүй” хэмээн үргэлж захидаг.

М.Нандинцэцэг 2018 онд “Бөртэ чоно” наадамд анх удаа нэр дэвшихдээ Монголын хамгийн шилдэг тамирчнаар тодорсон. Тэгэхдээ “Бөртэ чоно” хүртсэн улсынхаа анхны эмэгтэй боксчин болсон юм. 2017 онд тус наадмын шилдгийн шилдгээр тодорсон, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа түүнд цомыг нь гардуулсан билээ. Нандигнахгүй байхын аргагүй М.Нандинцэцэг өдгөө үрийн зулай үнэрлэн боксоосоо түр хөндийрөөд байгаа юм. Төр засгаас гавьяаг нь үнэлэх учиртай, цаг нь болсон, болзлыг нь хангасан гавьяатнуудын нэг тэр мөнөөс мөн.
ДАШТ-ий ХОС МЕДАЛЬТ Б.ШООВДОР

Олимпийн төрлийн спортоор дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн тамирчинд Гавьяат тамирчин цол олгодог ерөнхий жишиг спортод бий. Тэгвэл ДАШТ-ээс нэг бус хоёр медаль хүртсэн мөртлөө ОУХМ цолтой яваа нэгэн тамирчин бий. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д таван удаа зодоглохдоо гуравт нь медалийн төлөө барилдан, хошой хүрэл медальтан болно гэдэг яах аргагүй бахдам амжилт. Эл амжилтын эзэн бол Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Баатаржавын Шоовдор. Тэрбээр ДАШТ-ээс хоёр болон түүнээс олон медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийнхнөөс 17, эмэгтэйчүүдээс долоо (С.Батцэцэг, О.Насанбурмаа, О.Бурмаа, С.Цэрэнчимэд, Т.Мөнхтуяа, Д.Отгонцэцэг) дахь тамирчин.
Өмнө нь волейболчин байсан, “Уурхайчин” клубт таван жил тоглосон тэрбээр 20 настайдаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Анхны багш нь Хан-Уул дүүргийн дасгалжуулагч А.Энхтөр. Өдгөө бэлтгэлээ Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, дасгалжуулагч П.Сумъяа нарын удирдлагад хийн, амжилтын төлөө зүтгэж байна.
Б.Шоовдор эхээс долуулаа, бүгд эмэгтэй. 2018 онд ДАШТ-ээс хүрэл медалийн хүртсэнийх нь дараа аавынх нь найзууд “Хэдийгээр долоон эмэгтэй хүүхэдтэй ч мундаг барилддаг, хүүгийн дайтай охин заяажээ” хэмээн магтсан гэдэг.
Чөлөөт бөхийнхнөөс хос медальтай мөртлөө Гавьяат тамирчин цол хүртээгүй яваа ганцхан тамирчин нь Б.Шоовдор. Дэлхийн дэвжээнээс хоёрын хоёр медаль хүртсэн тамирчныхаа амжилтыг арай дутуу үнэлээд байх шиг.
Б.Шоовдорын гаргасан амжилтууд:

2011 он:
- “Моngolia open” олон улсын тэмцээнээс хүрэл медаль
2013 он:
- “Моngolia open” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль
- Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль
- Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль
- Оюутны универсиадаас мөнгөн медаль
2014 он:
- Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль
- Насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн
- “Mongolia open” олон улсын тэмцээнд түрүүлсэн
2015 он:
- Насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль
- “Mongolia open” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль
- И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээнээс алтан медаль
- Польшийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн
- Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль
2016 он:
- Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль
- “Mongolia open” олон улсын тэмцээнээс хүрэл медаль
- И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээнээс хүрэл медаль
- Польшийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль
- Италийн олон улсын тэмцээнээс хүрэл медаль
- Оюутны улсын аварга болсон
- Оросын олон улсын тэмцээнд түрүүлсэн
2017 он:
- Насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн
- “Mongolia open” олон улсын тэмцээнээс хүрэл медаль
- Насанд хүрэгчдийн ДАШТ-д V байрт шалгарсан
- Польшийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль
2018 он:
- Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс хүрэл медаль
- Дэлхийн цомоос хүрэл медаль
- Беларусийн олон улсын тэмцээнд түрүүлсэн
- Унгарт болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль
2019 он:
- Буриадын Ерөнхийлөгчийн цомоос хүрэл медаль
- “Mongolia open” олон улсын тэмцээнд түрүүлсэн
- Насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн
- Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль тус тус хүртсэн.
ОУХМ Б.Шоовдор ДАШТ-ээс хоёр дахь медалиа хүртсэнийхээ дараа манай сайтад өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэг, Б.Шоовдор, ДАШТ-ий медальт Монголын цорын ганц эмэгтэй боксчин М.Нандинцэцэг нар гавьяа байгуулсан гавьяатнууд мөнөөс мөн. Нэгэнт болзлыг нь хангасан, дөмөгхөн гавьяатай тэдэнд өгөх учиртай цолыг нь олгоход ер буруудах зүйлгүй. Зарим хүн “Залуу хүнийг эрт шагнаад амжилтдаа ханачихна” гэж магадгүй. Харин ч эсрэгээрээ Гавьяат цолондоо эзэн байх, ард түмнийхээ итгэлийг алдахгүйн төлөө улам урамшаад зүтгэнэ шүү дээ. Ямар ч салбарт зүтгэж яваа хүнд урам өгөх хэчнээн их чухал билээ. “Цаг нь болоогүй, залуу” гэсээр урмыг нь хугалчих вий дээ.
Үүний сацуу ДАШТ-ий мөнгөн медальт Б.Оюунсүрэн, Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Б.Одончимэг, Б.Болортуяа, Т.Түвшинтулга (бүгд чөлөөт бөх), Э.Цэндбаатар (бокс), Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр (жүдо) нарын амжилтыг төр засгаас үнэлээгүй байгааг тодотгоё.
Дахиад хэлэхэд, тамирчны амжилт залуу насных. Аливаа шагнал урамшуулал, халуун амьсгаан дээрээ л улам үнэ цэнэтэй, утга учиртай. Хожим хойно “Тэгсэн бол, ингэсэн бол” гэж хэчнээн яриад, яаж ч шагнаад нэмэргүй. Урмыг нь л хугалчихгүй юм сан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөдөлмөрийг үнэлээд өгөөч ээ ямар худ�##�даж авах гэж байгаа биш төр засгийхан төрийн мед�##�ыг худ�##�даж зардаг нь ил болсон шүү дээ
Үнэн шүү. Би урлагийн хүн. Спорт урлаг яг адил бэлтгэл шаарддаг. Анхаар�##� сарнихгүй хэдэн цагаар сугуулилт хиихгүй бол амжилт хол шүүдээ. Мэргэжлийн төвшинд шүү. Урлаг ч гэсэн богино настай. Адилхан булчин тархи сёкунд �##�дахгүй ажилладаг.
Эдгээр тамирчдын ид гял�##�заж яваа үед нь гавьяаг нь үнэлж зохих шагн�##�ыг олговол амжилтад нь ихээхэн ахиц гарах нь дамжиггүй. Энэ жилийн улсын баяраар баярлуулчихв�##� юм нүдээ олох байх даа. Үнэхээр гайх�##�тай амжилт гаргасан з�##�уус байна шүү
Гавтяатын болзол хангасан энэ хэд дээр жүдогийн Отгонбаатар,Дүүрэнбаяр бас бусд нь өгсөн нь дээр ид үед нь урам болно.
olimpin bus jin gedegiig ni ygd bichehgvi bgn anhnii gedegeer ni Ankhtsetseg Nandintsetsegt uguh ni zuv shoovdor bol hetsushde olimpiin bus jingiin zunduu medalitai tamirchid bga bvgdend ni gavyat uguh ymuu ? tgul sambo delhin avraguudad ug
chi yunaas ch midali avch chadahgvi baij ama tataad duugui bai
Cholootiin bvh gavyat olimpiin bus jingees midali avch gavyat bolson bh mon vv
Олимпын бус жинд ч гэлээ хоёр мед�##�ьтай тамирчин бхгүй шүү
Ийм амжилтын эздэд гавъяа шагн�##�ыг нь өгөх хэрэгтэй. Энэ тамирчид монголын хүүхэд з�##�ууст үлгэр болж хүмүүс. Шудрага л байя л даа гэдэг үгийг энд хэлмээр санагдав.. Ар өврийн ха�##�га арга з�##�иар бус авъяас чадлаараа хүрсэн амжилтыг үнэлэе.
ямар миний өмнөөс тамирчин болсон биш. үнэхээр л үнэлүүлмээр байгаам бол олимпийн аврага бол. чадахгүй бол тэгээд өөрийнх нь хувь тавилан шд. тархи толгойгоо зовоолгүй, биеийн хүчээр �##�дар амжилтанд тэмүүлдэг нь тамирчидын өөрсдийнх сонголт
Sportod amjilt uzuuleh n bitgii hel sport geheer aidag olimp bitgii hel geriinhee awarga ch bolj
uzeegui hun l iim ym yrij delgetsnii tsaanaas Tom baaj suudag bhdaa hoorhii !!!
гуйж цол авна гэдэг гутамшиг
TAMIRCHIN TURIIN TERGUUTEI YUM CHINI BOLOH BAIHAA. HARIN HOLBOOD NI SAIN HUUTSULDOOD UGUUREI. ULAM IKH AMJILT HUSYE. BUGSNII BAASAA OLIGTOI ARCHIJ CHADAHGUI YUMNUUD DUUGAI BAISAN NI DEER SHUU.
End erguu negen bas bn aa. Yun olimpiin avraga gej? Tuhailbol Tsagaanbaatar olimpiin avraga bolson uu? Ugui ! Harin buur h.baatar bolood balairch yvaa bish uu?
энд �##########� явд�##�тай б�##�иар баатаржавын шоовдор ичээч хүний гэр бүл үймүүлж �##########�рч явхаасаа иймэрхүү ёсзүйгүй юманд юун гавяат
Ene metchilen gavya zutgeliig n uneleh tsag n aly hediin boltson olon hin bdg ym bilee dee Urmig n hugalahaar uutsog n higal gedeg dee
Ene metchilen gavya zutgeliig n uneleh tsag n aly hediin boltson olon hin bdg ym bilee dee Urmig n hugalahaar uutsog n higal gedeg dee
Ger bul uimuulegch sh dee z####i baatarjaviin shoovdor
shoovdor gedeg z####i huuhen tsogbayartai yavaldaj ger buliig ni salgasan iim eszuigui hun yaj shigshee bagt baij tatvar tulugchdiin munguur ichihgui tsalinjdag baina aa chuluut buhiin holboog ni bas gaihaj baina
гэр бүл үймүүлж эхнэртэй эртэй нөхцсөн ухамсрын доройтол баатаржавын шоовдор