УЛС ТӨР

ХЯНАЖ, ШАЛГАХ үүрэгтэй Б.Бат-Эрдэнэ, Т.Гантулга нар ТӨХК-ийн ТУЗ-д орохоосоо ИЧЭЭЧ

Манай том дарга ТӨХК-ийн ТУЗ-д орох асар өндөр хүсэлтэй байдаг. Учир нь, ТУЗ-ийн хурлаар өндөр дүнтэй мөнгөний ажлууд, санхүүгийн чанартай томоохон шийдвэрүүд, хийгдэх голлох ажлууд орж эцсийн байдлаар батлагддаг. Тэр ч утгаараа аль болох ТӨХК-ийн ТУЗ-д орж байж, ашигтай ажилладаг, дэмжсэн улстөрчийнхөө хувийн сонирхлыг гүйцэлдүүлдэг “нахаал” байдал тогтоод удаж буй.

Гэхдээ саяхан бүрэлдсэн “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн ТУЗ шиг шууд байдлаар эрх ашиг ханхалсан нөхдүүд нэг дор цугларах нь бас ховор. Хамгийн хачирхалтай нь, тус компанийн ТУЗ-д МХЕГ-ын дарга Т.Гантулга, ШӨХТГ-ын Б.Бат-Эрдэнэ нар багтжээ. Эд бол чиг үүргээрээ “Эрдэнэс Тавантолгой”-д хяналт тавих ёстой агентлаг толгойлсон хүмүүс. Тэгсэн компанийн эрх ашиг нэгтгэгддэг ТУЗ-д нь багтаад авчээ.

ТЭД ХЯНАЖ ШАЛГАХ БУС КОМПАНИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ

Компанийн тухай хуулиараа ТУЗ-ийн гишүүн байгууллагынхаа эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээдэг. Нэгэн үе эдийн засагч Ч.Отгочулууг Оюутолгой төслийг өмөөрч ярихаар “Монголын эрх ашгийг хамгаалсангүй, гадныханд худалдагдсан” хэмээн олон нийт буруутгадаг байв. Үнэндээ тэр хуулийн дагуу ТУЗ-ийн гишүүний хувиар Оюутолгой төслийг өмөөрөх үүрэг хүлээж байсан. Авууштай нь, тэр ШӨХТГ эсвэл МХЕГ-т даргын албан тушаалгүйгээр дан ганц Монголыг төлөөлж, Оюутолгойн ТУЗ-д ажиллаж байсан.

Одоо ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн статусаар жишээлье. Намар манай сүржин дарга “МИАТ” ТӨХК дээр хэвлэл дагуулж очиж байгаад л “Танайх тийзний үнээ буулга” хэмээн сүржигнэсэн. Төрийн агентлагийн дарга ТӨХК-иа тэгж дарамталж, шоудаж болдгийг олон нийт харсан. Харин тэр “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК дээр хэрэглэгчдийн эрх ашиг хохироход ингэж очиж орилох боломжгүй болжээ. Тэр ТУЗ-д сууж өндөр цалин “Эрдэнэс Тавантолгой”-гоос авахаас гадна эрх ашигтай олон шийдвэрүүд “захиалгаар” гаргахад оролцоно.

МХЕГ-ын дарга Т.Гантулгын өрөөнд “Эрдэнэс Тавантолгой”-н зөрчлийн актууд орж ирэхэд тэр гарын үсэг зурж чадах уу. Бас л “Эрдэнэс Тавантолгой”-гоос цалин авч, компанийн тухай хуулиар тэдний эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээж, ТУЗ дээр нь хамаг “нухаа”-гаа хийж суугаа хүн шүү дээ. Гацууртын Б.Чинбаттай нэг анги Т.Гантулга цагтаа олон тендер, зээлийн асуудлыг зохицуулж, авлига гээчийг цэцэглүүлэхэд зүй ёсоор оролцсон нэгэн гэгддэг. Төрийн тэргүүнээс өгсүүлээд Т.Бадамжунайн итгэлийг яаж ийгээд олж чаддаг эл эрхэм МХЕГ-ын даргын суудлаас хангалттай л их эрх ашгаа гүйцэлдүүлж чадмаар.

Өмнө нь ШӨХТГ, МХЕГ-ын удирдлагууд ТӨХК-ийн ТУЗ-д багтсан жишээ ер нь  сонсогдож байгаагүй. Т.Гантулга, Б.Бат-Эрдэнэ нар саяхан “ Улсын ерөнхий байцаагч” эрх авсан. Одоо хөхүүнээр “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-д орж, байцаагчийн үүргээ гүйцэтгэнэ л гэж битгий хэлээрэй дээ. Түүн шиг худлаа юм байхгүй. Тэгээд ч ТУЗ-д хараат бус гишүүд гэж гурван хүн бий. Тэд чинь хяналтаа тавьж, олон нийтийн эрх ашгийг хамгаалж дуугарах үүргээр тус ТУЗ-д багтдаг юм.

Ер нь тэгээд шалгах, хянах чиг үүрэгтэй агентлагуудын дарга нар улаан шантаажчин болж, шууд байдлаар эрх ашигтай ажилладгийг нь Т.Гантулга, Б.Бат-Эрдэнэ нарын ТӨХК-ийн ТУЗ-д орсон жишээ олон нийтэд ил тодоор зарлаж өглөө. Т.Гантулга, Б.Бат-Эрдэнэ нар аа, амин хувийн наад захын шуналаа татаж чадахгүй, ТӨХК-ийн ТУЗ рүү чичирч яваа үйлдлээсээ ичээрэй. Та хоёр бол олон нийт талд үйлчлэх ёстой, бие даасан, хараат бус чиг үүрэгтэй агентлагийн дарга нар. Амь халуун энэ албан тушаал та хоёрын үед ингэж утгаа алдах гэж. АТГ ч нийтийн эрх ашиг зөрчигдөж мэдэх ийм томилгоон дээр зөвлөмжөө хүргүүлээсэй. ТӨХК-үүдийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шалгаасай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 21, 2020 09:18

Энэ 2-ын үнэн төрх нь илчлэгдэж байна. Худлаа шударга дүр эсгэж иймэрхүү байдлаар мөнгөжих, биеийн жарг�##�аа хөөж, бизнесээ цэцглүүлэх л зорилготой өмхий үнэртүүлсэн хүн хогууд

зочин
зочин
10 сар 21, 2020 09:32

санд�##� байв�##� сууж мөнгө байв�##� хусаж мест олдвол авирч явна шүү дээ юун ш�##�гах м�##�гах

Вантан
Вантан
10 сар 21, 2020 09:51

Хулгайч хүмүүсийн тархи ингэж л ажилладаг юм даа. Хаана мөнгө байгааг тэд хамгийн саын үнэртэж чаддаг онцлогтой.

МАН ГИШҮҮН
МАН ГИШҮҮН
10 сар 21, 2020 10:08

тийм ээ

Зочин
Зочин
10 сар 21, 2020 10:22

Илт ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл бус уу?

Ссс
Ссс
10 сар 21, 2020 11:17

Еронхий байгаагч цол олж аваад одоо ТУЗ руу ороод явчихлаа АТГ сонор сэрэмжтэй байгаарай даа

Гантулга зайл
Гантулга зайл
10 сар 21, 2020 14:48

Энэ Гантулга �######�аач ээ авлигын хар хүүдий

Зочин
Зочин
10 сар 21, 2020 15:42

Ёстой зөв асууд�##� гаргаж тавьсан байна. Ёндон гэж эргүү хүүхэлдэйгийн хийж байгаа тэнэг ажил, нөгөө 2 нь ч ичдэггүй...

шантааж
шантааж
10 сар 21, 2020 16:58

одоо жнэ хоёр нийлж бгаад ТУЗ дээр баахан шахаа хийж тендер зохицуулна даа тодорхой. Хүрэлсүх ийм д�##�жигнасан юмнуудад �##�бан туша�##� өгч доошоо орох гэж

Гантулгад
Гантулгад
10 сар 21, 2020 16:59

Чинбатад баахан тпнндер авч өгсөн хүн дээ. Ер нь д�##�дайчаад улсөрчдөд саймширч явдаг хогийн гар Гантулга бол

Холбоотой мэдээ

Back to top button