УЛС ТӨР

"Ирэх зургаан жил төр барих Ерөнхийлөгч хамгийн сайн гадаад худалдааны эксперт байх ёстой”

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсан юм.

Улмаар Хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гарсан 70 гаруй санал бүрээр санал гаргаж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ерөнхийлөгчийн сонгуульд Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу. Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж дэвших эрхгүй биз дээ. Үндсэн хуулийг яагаад зургаан жил болгосон бэ гэвэл дарангуйлагчийг бий болгохгүй гэж тэгсэн. Бид зөв хүнээ нэр дэвшүүлэх эрхээ эдэлмээр байна. Ерөнхийлөгч 55-аас дээш насны хүнийг дэвшүүлэх хүсэлтэй байна гэхэд та нар хэлэлцэж байгаад 50-аас дээш болгочихсон. Тодорхой хүмүүст зориулж ийм зохицуулалт хийхээ болих хэрэгтэй. Ирэх зургаан жил Монгол Улсыг удирдах төрийн тэргүүн нь хамгийн сайн гадаад худалдааны эксперт л байх ёстой. Нэг удаа Ерөнхийлөгч хийсэн хүн хоёр дахь удаагаа сонгогдох эрхтэй юу.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл бол сонгуулийг яаж зохион байгуулах вэ гэдэг процессын хууль. Ерөнхийлөгчийн эрх мэдэл, тавигдах шаардлага зэрэгтэй холбоогүй. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-  Дөрөвхөн хүний санал тоолох учраас Ерөнхийлөгчийн сонгуулийг гараар тоолох хэрэгтэй. Намайг Ерөнхий сайд байхад Ж.Мөнхбат гэж нөхөр дээл өмсөөд талбай дээр хар машин шатаасан шүү дээ. Тэрнээс хойш хар машинд хайртай болсон байна билээ. Би хартай болчихоод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 12, 2020 12:41

ерөнхийлөгч хүн өндөр боловсролтой гадаад орнуудтай сайн харьцаатай нэр хүндтэй хүн байх хэрэгтэй СуБатболдыг тохирно гэж бодож банйа

Холбоотой мэдээ

Back to top button