
Коронавирусийн халдварын цаг үеийн мэдээлэл өгч байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 575 шинэ тохиолдол бүртгэгдэн, нийт батлагдсан тохиолдлын тоо 7589 болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мөн сүүлийн нэг хоногийн хугацаанд 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний 4517 болсон юм.
Өнөөдөр илэрсэн 575 тохиолдлын 400 нь Улаанбаатар хотоос, 86 нь Төв аймгаас, Баянхонгороос нэг, Архангайгаас дөрөв, Өвөрхангай аймгаас 20, Орхон аймгаас 15, Сэлэнгээс хоёр, Завханаас хоёр, Хөвсгөлөөс зургаа, Хэнтийгээс нэг, Булганаас 19 тохиолдол бүртгэгдлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.