ДЭЛХИЙ

Индонез улсад халдвар нэмэгдэн, хүчилтөрөгчийн хомстол үүсэж байна

Индонез улсад “КОВИД-19”-ийн халдварын тоо нэмэгдэн, зарим хотод хүчилтөрөгчийн хомстол үүссэн байна. Үүний улмаас тус улсын засгийн газар хүчилтөрөгч үйлдвэрлэгчдийг эрүүл мэндийн хэрэгцээг хангахад анхаарч ажиллах тушаал өгсөн аж. Нэг эмнэлэг хүчилтөрөгчийн нөөц нь хомстсоны улмаас 63 өвчтөн нас барсан хэмээн мэдэгджээ.

Одоогийн байдлаар тус улс өдөрт 25 мянга гаруй тохиолдол бүртгэж байгаа. Халдварын тоо нэмэгдэх болсныг мэргэжилтнүүд аялал жуулчлал нэмэгдэн, дельта хувилбар тархсантай холбон тайлбарлаж байна. Өмнөд Азийн бүсийн улсуудаас цар тахалд хамгийн хүчтэй нэрвэгдсэн нь Индонез юм. Тус улс цар тахал эхэлснээс хойш 2.3 сая тохиолдол, 60 мянган нас баралт бүртгэж авсан аж.

Гэвч нийслэл Жакартаас гадна коронавирусийн шинжилгээг маш хангалтгүй хийж байгаа тул эрдэмтэд Индонез улсын нийт тохиолдол хамаагүй их байх магадлал өндөр байгаа хэмээжээ. Тус улс өнгөрсөн долоо хоногт халдвар нэмэгдсэний улмаас Жава, Бали арлуудад хөл хорионы дэглэм тогтоосон байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч

хүчээр вакциндсан газар биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button