Нийгмийн
Олимпийн тосгонд байрласан хоёр хөлбөмбөгчнөөс коронавирус илэрчээ

Токиогийн олимпийн наадмын тамирчдын тосгоныг халдвараас сайтар хамгаалж, коронавирус тархах хамгийн эрсдэлгүй бүс болгосноо Япон улс онцолсоор буй.
Харамсалтай нь, олимпийн тосгонд байрласан тамирчдаас коронавирус илэрчээ. Токиогийн олимпод оролцохоор Японд очин, олимпийн тосгонд байрласан Өмнөд Африкийн хоёр хөлбөмбөгчнөөс коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан байна.
Энэ нь олимпийн тосгоноос халдвар илэрсэн анхны тохиолдол. Одоогоор бусад хөлбөмбөгчдийг тусгаарлан, шинжилгээ авч байна.
Өмнөд Африкийн шигшээ пүрэв гаригт Японы хөлбөмбөгчидтэй эхний тоглолтоо хийнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.