Нийгмийн
ТОДРУУЛГА: ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болох талаар хэлэлцэж байна

Боловсролын Үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авдаг болох талаар мэдээлсэн.
Энэ талаар Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Л.Ганбатаас тодруулбал,
“Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авдаг болох талаар хэлэлцэж байгаа. Эцэслэж шийдвэрлээгүй. Ерөнхийдөө ирэх 2022 оноос гэсэн төлөвлөгөөтэй байна” гэлээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх сарын 19-22-ны өдрүүдэд авна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.