ДЭЛХИЙУЛС ТӨР

БНХАУ: Ван И Зүүн Азийн Хамтын Ажиллагааны асуудлаарх сайд нарын цуврал уулзалтад оролцоно

БНХАУ-ын Төрийн зөвлөх, Гадаад Хэргийн сайд Ван И наймдугаар сарын 3-6-ны өдрүүдэд онлайн хэлбэрээр зохион байгуулагдах Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /ЗӨАУХ/ буюу АСЕАН-ий Гадаад Хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэ талаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунин даваа /2021.08.02/ гарагт мэдээлэв.

Ван И АСЕАН-ий тэргүүн, Брунейн хоёрдугаар Гадаад Хэргийн сайд  Хажи Эриваны урилгаар уулзалтад оролцох юм.

 “Зүүн Азийн хамтын ажиллагааны эрчимтэй байдал нь одоогийн бүс нутгийн орнуудын “КОВИД-19”-тэй тэмцэж, эдийн засгаа сэргээх хүчин чармайлтыг улам бэхжүүлсэн. Үүний зэрэгцээ, Дэлхий дахинд цар тахлын нөхцөл байдал үүсч, маш хэлбэлзэлтэй, улс орны халуун цэгүүдэд бүс нутгийн асуудлууд хурцадсан нь “Зүүн Ази дахь хамтын ажиллагааг улам хурцдуулж байна” хэмээн яамны мэдэгдэлд дурьджээ.

Хятад улс, АСЕАН-ий хооронд яриа хэлэлцээ тогтоож эхэлсэн 30 жилийн ойг тохиолдуулан бүс нутгийн бүх улс орнуудын хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхэд анхаарч, хамтын хөгжил өөд тэмүүлж, асуудлыг хамтдаа шийдэж, энх тайванч, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг авчрахыг уриалсан байна.

Царт тахлын эсрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ

“Хариуцлагатай том гүрний хувьд Хятад улс үүргээ гүйцэтгэж, бүс нутгийн орнуудын вакцины хэрэгцээг хангахын тулд чадах бүхнээ хийх болно” хэмээн мэдэгдэлд дурьдсан байна.

Түүнчлэн, “Бүс нутагт вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор вакцин үйлдвэрлэх, түгээх бүс нутгийн төв байгуулах хамтын хүчин чармайлтыг дэмжиж байгаа. Бүх улс орнууд шинжлэх ухаанд суурилсан хариу арга хэмжээг дагаж мөрдөж, үүнийг улстөржүүлэхгүй байж, гутаан доромжлолоос татгалзах ёстой” гэжээ.  

Эдийн засгийн сэргэлтийг хурдасгах

Коронавируст халдвар (COVID-19)-ын дараах хөгжлийн үндэсний стратегийг идэвхитэй уялдуулж, шинэ хөдөлгөгч хүч, сэргээн босголтын хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг идэвхжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай байна хэмээн Хятадын талаас мэдэгдлээ.

“Бид Бүс Нутгийн Эдийн Засгийн Иж Бүрэн Түншлэлийн хэлэлцээрийг эрт хүчин төгөлдөр болгож, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж, бүс нутгийн үйлдвэрлэл, түүний нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой, саадгүй байлгаж, бүх улс орны эдийн засгийг эртнээс сэргээхэд дэмжлэг үзүүлэх ёстой” гэжээ.

Тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн хувьсгалын дараагийн давалгааны эрч хүчийг үндэслэн тус бүс нутагт дижитал болон эрчим хүчний бүтцийн өөрчлөлтийг хурдасгах ёстой хэмээн мөн Хятадын Гадаад Хэргийн Яамны мэдэгдэлд онцолжээ.  

Түүнчлэн, мөн уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх, байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалж, ирээдүйд бүс нутгийн ногоон сэргэлтэд хүрэхийн тулд шинэ төрлийн эрчим хүч, нөөцийг бүрдүүлж, бүс нутгийн болон Дэлхийн сорилтуудын бэлэн байдлыг нэмэгдүүлэхийг ч уриалав.

Олон талт байдлыг хэрэгжүүлэх

“НҮБ-д төвтэй олон улсын систем, түүний хууль тогтоомжид суурилсан олон улсын дэг журмыг тууштай дэмжиж, ганцаарчилсан тоглолтоос татгалзах хэрэгтэй. Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих үүрэг хариуцлагад тодорхой үйлдлийг хавсаргах ёстой” хэмээн Хятадын талаас мэдэгдсэн.

(Эх сурвалж: CGTN)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button