Х.Баттулга “дургүйлхэж”, У.Хүрэлсүхэд “бяр нэмсэн” М.Энхсайханы уучлал

1990 оноос хойш, ардчилал ялсны дараа шүүхээс ял шийтгэл сонссон анхны Ерөнхий сайд нь М.Энхсайхан.
Түүнийг 130 сая төгрөгөөр албан хэрэгцээнд автомашин худалдаж авсан, Тавантолгой ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан хэмээн буруутгаж, Эрүүгийн хуулийн 19.6.2 /үндэсний аюулгүй байдлыг хорлон сүйтгэх/, 22.1.2-т /албан тушаалаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт тооцсон нийслэлийн проукрор Г.Батбаярын яллах дүгнэлтийг З.Болдбаатар нарын шүүгч хэлэлцэхдээ “Гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэж, баталгаажаагүй” гэж хорлон сүйтгэх заалтыг нь прокурор руу буцааж, харин автомашины хэрэг тохоод 4.6 жилийн ял оноосон билээ.
Харин өчигдөр /2021.08.05/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлал үзүүлж, тэрээр хорих ангиас 17:00 цагийн орчимд суллагдсан. Зургаан жилийн хугацаатай анхны Төрийн тэргүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн түүний уучлал Ерөнхий сайд асан М.Энхсайханд хүрсэн нь энэ. “Улстөрийн хилс хэрэгт гүтгэсэн хэлмэгдүүлэлтийг заслаа” гэж Ардчиллын авторууд твиттерээр нэг жиргэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг амаа олохгүй магтаж, түүний бяр хэсэгтээ л нэмэгдэв.
Нөгөө талд түүнд уучлал үзүүлсэн явдалд Х.Баттулга нилээдгүй дургүйлхэж, эсэргүүцсэн гэх. М.Энхсайхантай хийх хувийн тооцооны үүднээс шударга шүүхийг булшилж, хуулийг гартаа атган бяртайгаа харуулж байв.
Аавын хаалга татаад гарч буй цагаан захтнуудын хамгийн сүүлийнх нь шахуу хүн болж байна. М.Энхсайханаас өмнө Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Г.Солтан, Д.Дамба-Очир, Д.Гантулга, Б.Хурц, Ц.Сандуй, Б.Бямбасайхан, Да.Ганболд, С.Баяр, С.Баярцогт гээд нэрс хөвөрнө. Ерөнхийдөө Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон МАН-ынхны хүч хавсарсан хамтралын ард Монголд цагаан захтан ял эдэлсэн болчихоод суллагдсан түүх юм эд юм.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
edgeer yal avsan humuus turuuus yum humslaagui gedegt itgeh mongol hun baihgui dee.busdiin adil hulgaichuud harin ygd iim baga yal avdag ni sonin.manai shuuh mungutei hund neg uur mungui jiriin irgend neg uur huulitai bolood udaj baigaa gej bodoj ban.
Энхсайхан баттулга 2 нарийн бүдүүн төмөр замаас өс зангидсан байхааа. Уг нь нарийн ч гэсэн замтай байсан бол өнөөдөр шиг халтайж байх байсан болов уу яиар бол доо...эсвэл танк ирээд манийгаа малийндах байсийм болов уу
Мэдээжийн гэмт хэрэг хийсэн авилгач луйварчдаа шоронгоос гаргаад байгаа Монгол улсын авилгын индекс өсөхөөс яахав. Хар саарaл жагсaaлтанд орохоос яахав. Олон улсын санхүүгийн хоригт орохоос яахав. Төр засаг, шүүх засаглaл авилгад идэгдэн мөхөж байна.
Болждоо монголчууд эвтэй байхдаа хүчтэй тэр тусмаа Энхсайхан мундаг улс төрч шүү
У.ХҮРЭЛСҮХ БОЛ М.А.Н.А.Н - Н ЕРӨНХИЙЛӨГЧ Л ДӨӨ
монголын төр хэрэг алга ийм төртэй байснаас байгаагүй нь дээр ер нь мөхөлруугаа явж байна даа худлаа шударга ёс ярина
Баттулга хувийн өш хонзонгоо энэ хэдэн улс төрчидөөс авсан Золжаргалыг авч үлдээд Д Эрдэнэбатыг шоронд явуулсан жижигхэн бодолтойл еөк байж энэ хэдэн шүүгч нарыг шударга ажиллах замыг нь хаасан