ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

13 аймшгийн кино үзвэл 1300 доллартай болно

Америкийн “FinanceBuzz” компани аймшгийн кинонд дуртай хэн бүхнийг баярлуулах нэгэн сонирхолтой “ажлын байр”-нд ажилтан хайж байгаагаа зарлалаа. Компани үзэгчдийн айдас, киноны төсөв хоёрын хооронд ямар хамаарал байгааг олж тогтоохыг хүсч байгаа аж. Энэ ажлын байранд тэнцэхийн тулд 13 аймшгийн кино үзэх ёстой гэнэ.

Тэдгээр аймшгийн киног үзэж байхад нь айдсын түвшинг нь тодорхойлохын тулд шинжээчид тухайн ажил горилогчийн зүрхний цохилтыг байнга хянах юм байна. Ийм судалгаа хийхийн тулд компани 13 аймшгийн кино үзсэн хүнд 1300 доллар төлөх юм байна. Үзсэн нэг кино бүрт 100 доллар өгөх юм байна.

Компанийн төлөөлөгчид нээлтээ хийсэн аймшгийн кинонууд хамгийн их ашиг олдог болохыг тогтоосон байна. Мөн аймшгийн киног бүтээхэд хэдий хэр төсөв мөнгө зарцуулах нь хамаагүй байдаг гэнэ. Үүний гайхалтай нэг жишээ бол “Paranormal Activity” аймшгийн кино. Киног 2007 онд бүтээсэн бөгөөд киног бүтээхэд 15 мянган доллар зарцуулсан гэдэг. Тэгсэн ч, ашиг орлогоороо 193 сая долларт хүрч байжээ.  

Энэ бол аймшгийн киноны зохиол адал явдалт эффект ихтэй кинонуудтай харьцуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийн нотолгоо.

13 аймшгийн кино үзэх “ажлын байр”-ны сонгон шалгаруулалтад АНУ-д амьдардаг, насанд хүрсэн хэн ч оролцох боломжтой аж. Оролцохын тулд энгийн хэдэн асуултуудад хариулт өгөхөөс гадна компанийн албан ёсны вэб хуудсан дахь жижиг маягтыг бөглөхөд л хангалттай. Өргөдлийг есдүгээр сарын 26 хүртэл хүлээн авна гэжээ.

(Эх сурвалж: People.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button