СПОРТ
Булганд цол олгох барилдаан болж, аймгийн начин Б.Очирхүү түрүүлэв

Булган аймгийн цол олгох барилдаан өчигдөр болж, аймгийн хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан Б.Отгонбат, Б.Хашбат нараар манлайлуулсан 128 бөх зодоглов. Эл барилдаанд аймгийн начин Б.Очирхүү долоо даван түрүүлж, аймгийн арслан боллоо.

Улсын начин Э.Энхбатын төрсөн дүү, аймгийн заан Э.Энх-Амгалан үзүүрлэн, манлай заан чимэг хүртэв.
Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхбаяр нар аймгийн начин боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.