Нийгмийн

Тень залгасан, цэв хүйтэн ТҮЦ-т халдвартай иргэдийг үзэж байна

Коронавируст халдварын омикрон хувилбар манай улсад бүртгэгдэж халдварын тоо шинэ оны дараагаас өсөж, эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдээд байна. Түүнчлэн өрхийн эмнэлгүүдэд урт дараалал үүсэж, ковидын дуудлага мэдээлэл маш их нэмэгдэж, ор олдохгүйн улмаас иргэд бухимдсаар буй.

Зарим өрхийн эмнэлгүүдийн ажиллах нөхцөл байдал ч маш хүнд байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны "Энх-Энэрэл" өрхийн эмнэлэг байрны багтаамж бага гэх шалтгааны улмаас ковидын тусламж үйлчилгээ авахаар хандаж буй иргэдийг гадна модон "амбаарт" хүлээж авч байна.

Идэр есийн хүйтэн эхэлсэн, гадна -20-30 градус хүрч буй энэ үед коронавирусийн халдвар авсан иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цэв хүйтэн ТҮЦ шиг байранд авч байна гэсэн үг. Тэнд хоёр ширхэг тень залгасан байх бөгөөд эмч, сувилагч нь чагнуураа теньдээ бүлээсгэж буй байдлыг нэгэн иргэн манай сайтад мэдээлснийг хүргэж байна.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 18, 2022 08:37

uzej baigaa ni ih yum ta nar yah gej dandaa ingej yum uulj baidag yum be

Зочин
Зочин
1 сар 18, 2022 08:44

neere l uzej baigaa ni ih ymda huurhii gej

Munkhjargal
Munkhjargal
1 сар 18, 2022 19:23

Hamgiin gol ni dylaahan bh ni chuhal bdag shyydee!!!! Todorhoi Uruunyydiin hoorond Agaarin Solilzoo bh estoi...Hynfyi yed Udurt 1-2 ydaa Agaar Oryylj byzaagaad haah ni Zuw.Manaih shig hyiten Uwultei Gazar...Hezyy shyydee!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button