
Хүүхдийн биеийн ил болоод дотор хэсэгт хатги олон тоогоор гарах нь ихэслээ. Үүнийг Монгол дахь цор ганц хүүхдийн ерөнхий хагалгааг гардан хийдэг тасгийнхан ч хэлж байна. Мөн эцэг эхчүүд цахим хуудаснаа бие биеэсээ “Нэгээс нөгөөд халдварлаж байгаа мэт хатги олширч байна. Юу болов” гэж асуух болжээ.
Хатгитай холбоотой ямар нэг тоон мэдээлэл Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэгдээгүй байна. Гэвч тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийнхан өдөрт 30-аад хагалгаатай байдгаас 17 орчим нь хатгины хагалгаа эзэлдэг байна.

Коронавирусийн халдвараар хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ор дэрний хүрэлцээ, халдварын тархалтын талаар шуугиад дөнгөж намжтал хүүхдийн халдварт өвчнүүдийн асуудал хөндөгдөв. Үүний нэг нь хатгины яаралтай мэс ажилбар хийлгэх ЭХЭМҮТ дэх хагалгааны дараалал билээ. Иймд бид Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгаас нөхцөл байдлыг сурвалжиллаа.
Энэ тасаг Монгол Улсад ганцхан байдаг. Орон нутаг дахь хүүхдүүдэд хийгдэж буй хүнд хагалгаануудад зөвлөгөө, чиглэл өгч ажилладгаас гадна тасагтаа 18-аас доош насны хүүхдүүдэд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хагалгааг хийдэг байна. Энд хэвтэн эмчлүүлэгчдийг тэр бүр авдаггүй. Хатгиар хүндэрсэн хүүхдүүдэд хагалгааг нь хийчхээд өдөрт нь гаргадаг. Голчлон түр тасаг байдлаар эмнэлгийн орыг ашиглаж, маш хурдан өвчтөнүүдээ сэлгэдэг аж. Тиймээс өдөрт энэ их хагалгааг үйлдэж буй тасагт гаднын хүн нэвтрэхийг хориглодог. Тасгийн гадна хэсэгт дөрвөн хүн сууж байсны гурав нь хатгины хагалгаа хийлгэхээр орсон хүүхдээ 3-5 цаг хүлээж байгаа талаараа бидэнд учирласан юм.

Бид энэ тасгийн хагалгааны өмнөх өрөө рүү нэвтэртэл 10 хүүхэд яаралтай хагалгаанд орохоор дараалж байлаа. Тэдний эцэг, эх, харгалзагчид нь "Эмч ээ, манай хүүхэд хэзээ орох бол" гэж урдуур нь зөрж өнгөрөх эмнэлгийн ажилчдаас асууна. Хариуд нь "Төлөвлөгөөт хагалгааны завсраар амжуулаад түрүүлж ирснээс нь эхлээд оруулна аа" гэх аж. Ийм дүр зураг эл тасагт үргэлжлээд хоёр жил болсон талаар тус тасгийн эмч, сувилагч нар хэлж байв.
-КОВИДООР ӨВЧИЛСНӨӨС ХОЙШ ОХИНЫ МААНЬ ДАРХЛАА МУУДАЖ ХАТГИ САЛАХАА БАЙЛАА-
Хагалгааны өмнөх өрөөнд орж ирээд дөрвөн цаг дугаарлаж буй нэг ой хоёр сартай А.Мишээл охины ээжээс мэдээлэл авав.

-Та охиноо хагалгаанд орох заалттайг хэзээ мэдсэн бэ?
-Өчигдөр орой хатгинаасаа болж халуураад зовуурласан тул өвчин намдаах лаа хийчхээд өглөө эрт эмнэлэг дээр ирсэн. Гэтэл "Гаран дээр нь гарсан хатги буглах гэж байна. Яаралтай хагалж авах хэрэгтэй" гэж эмч хэлсэн.
-Энд дугаарлаад удаж байна уу, ер нь эмнэлгийн ачаалал хэр байна?
-Өглөө эмч үзээд яаралтай хагалгаанд ор гэснээс хойш дөрвөн цаг өнгөрлөө. Орох болоогүй байх шиг байна. Өнөөдөртөө амжаад орчих байх гээд бид хоёр хүлээж л сууна.
-Хатги гарснаас болж яаралтай хагалгаанд орох хүртлээ хүндэрдэг гэдгийг мэддэг байсан уу?
-Охины маань тохойн дээр сарын өмнө хатги гарсны улмаас энд хагалуулж авахуулсан юм. Ер нь коронавирусээр бид хоёр халдварлаж эдгээд гурван сар болж байгаа юм. Түүнээс болоод дархлаа нь унаад хатги цувраад бараг долоон удаа гарах нь. Ядаж байхад хавар болж байгаа болохоор ч тэр үү.
Хатги хүндэрдэг гэдгийг мэддэггүй байсан. Тохойн дээр нь гарсан хатгийг аав нь шахсанаас болж дутуу үлдэж, хүндэрсэн. Тэгээд үе мөчтэй нь ойр учраас хөдлөх тоолондоо уйлагнадаг байсан. Ер нь хүүхдэд хатги гарвал оролдож огт боломгүй юм билээ. Ядах нь ээ өрхийн эмнэлэгт хүүхдээ чирээд очсон нь дээр. Тэгж л анх хатги хүндрэхээрээ яаралтай хагалдаг гэдгийг мэдсэн шүү дээ.
-Тухайн үед эмнэлгийн яаралтай хагалгааны дараалал одоо байгаагаас ямар ялгаатай байсан бэ?
-Өө, ялгаа алга хө. Өмнө нь хагалгааны өмнөх тасагт ороод найман цаг хүлээсний эцэст охин маань хагалгаандаа орсон. Энэ удаад бас тэр анзаанд л орох болов уу даа. Хүлээж л байна. Эвий, энэ муу хэдэн эмч нар нь тэр өрөөнөөсөө цухуйхгүй юм. Өрөөг нь ариутгах хооронд л халтихан орж гарч байгаа харагддаг.
-АЧААЛАЛ ИХ УЧРААС ЭМЧ НАР 48 ЦАГ УНТАХГҮЙ ХАГАЛГАА ХИЙХ НЬ БИЙ-
Харин тасгийн ачааллын талаар тухайн өдрийн жижүүр эмч хэлэхдээ "Бид төлөвлөгөөт хагалгаанд орох хүүхдүүдийн нэрсийг долоо хоногоор төлөвлөн гаргадаг. Тэдгээр хагалгаа хооронд тодорхой хэмжээний зай завсартай байдаг л даа. Тэр завсраар нь яаралтай хагалгаанд орох заалттай хүүхдүүдэд хагалгаа хийж амжуулдаг юм. Ер нь манай эмч нар амардаггүй. Өнөөдөр гэхэд л хоёр эмч жижүүртэй хоноглоод өглөө ээлжээс буух байсан ч ачаалал ихтэй учраас үргэлжлүүлэн ажиллаж байна. Тэд шөнө өвчтөнүүдээ манаж хонодоггүй. Шөнөөр үзлэг, яаралтай хагалгаагаа хийдэг юм. Тасгийн эрхлэгч маань гэхэд л 48 цаг ажиллаж, хагалгаа хийж байгаа. Ийм өдрүүд манай тасагт олон тохиодог" гэлээ.
-ХАТГИ ХҮНДЭРВЭЛ ҮЖИЛ БОЛНО-
Энэ тасгийн эрхлэгч клиникийн профессор, зөвлөх эмч, Анагаах ухааны доктор А.Цэнджав эмчээс хатги болоод түүнийг тойрсон асуудлаар ярилцлаа. Тэрбээр сүүлийн 48 цаг хагалгаа хийсний 70 орчим хувь нь хатгиных байсныг онцолж байв.
Түүний өрөөнд ортол айл шиг тохижсон байв. Гал тогоо, түр дуг хийх буйдан, хувцасны шүүгээ, гэр бүлийн хананд өлгөгдсөн зураг байх аж. Учир нь энэ мэт хэчнээн ч цагаар ажиллах боломжтой учраас тэр.

-Бага насны хүүхдүүд хатгинд их өртөж байна гэх мэдээлэл бий. Сүүлийн үеийн мэдээллээс ярилцлагаа эхэлье.
-2010 оноос эхлэн хатиг аажим ихэссэн. 2016 онд энэ асуудал өндрөө авч жилээс жилд ихэсч байгаа гэх сэдэв хөндөгдөх болсон. Тэр үед ихэссэн гэгддэг боловч сүүлийн хоёр жилийн хугацаанд бүр огцом өсчихлөө.
Манай эмнэлэгт хүүхдийн мэс заслын долоон тасаг /ерөнхий мэс заслын тасаг, мэдээгүйжүүлгийн тасаг, сэхээн амьдруулах, эрүү нүүрний мэс засал, бөөрний мэс заслын тасаг, чих, хамар хоолой, цээжний мэс засал/ байдгаас манай ерөнхий мэс заслын тасаг хамгийн их ачаалалтай байдаг. Учир нь Монгол Улсад хүүхдэд хийгдэж буй нийт хагалгааны 70 орчим хувийг манай тасаг хийдэг. Жилд дунджаар 2000 гаруй нь хатгины хагалгаа хийдэг. Энэ нь маш өндөр тоо.
-Огцом ихэссэн талаар та хэллээ. Үүний шалтгаан нь юунаас болж байна вэ?
-Сүүлийн үед хатги ихэсч байгаа шалтгааныг замбараагүй антибиотикны хэрэглээнээс болсон гэж хэлж болно. Улмаар антибиотикт тэсвэртэй хатги ихсэх болсон. Тэгэхээр антибиотикийг эмчийн заавраар ууж хэвших хэрэгтэй. Хатги, буглаа үүсэх анхны шалтгаан ерөөс л тэр болж байна.
Дараагийн нэг шалтгаан бол орчны хохирлоос үүдэн олширч байна. Хөрс, усны бохирдол нөлөөлж байна. Эрт үед хүмүүс антибиотик хэрэглэдэггүй, дархлаа сайтай байсан учраас өөрөөрөө эдгэх тохиолдол их байв.
-Хатги дотроо олон янз байдаг уу?
-Хатги нь буглаа, нэвчээс, үжил болж хүндэрдэг. Эдгээр хүндрэлийн суурь нь зөвхөн хатги. Гэхдээ бүх хатги хүндэрдэггүй. Зөвхөн иргэдийн хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болдог. Бид хатгийг хүндрэх хандлагатай, хандлагагүй гэж хоёр янз оношлогддог.
-Хатгиар өвчилсөн хүүхдүүд хагалгааны өмнөх өрөөнд ихээрээ дугаарлаж байна. Хагалгаа хийх заалт ямар байдаг вэ?
-Хагалгааг бид яаралтай, төлөвлөгөөт, хурдавчилсан гэсэн гурван төрлөөр хийдэг. Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн яаралтай хагалгааны 50 гаруй хувийг хатги, буглаа эзэлж байгаа. Хатги эхэндээ хатги байснаа буглаа болдог. Буглаа нь нэвчээс болно. Нэвчээс цусанд орвол үжил болох эрсдэлтэй.
Буглачихсан хатги хүний цусанд нэвчиж, эм тариандаа дарагдахгүй бол идээлэгч бактери нь цусанд тархсанаар үжил болдог. Үжил болсон бол цус хүрч буй бүх эд эрхтэн болгонд идээ нь бугладаг гэмтэй.
-Сүүлийн хоёр жилд хатги ихсэж байгаа гэхээр цаг тооллоороо ковидын жилтэй давхцаж байна. Тэгэхээр халдвараас үүдэлтэй иргэдийн дархлааны систем гажуудсанаас болж хатги ихсэж байна гэж тайлбарлаж болох уу?
-Тэрнээс болсон гэж хэлж чадахгүй нь. Дэлхий дахинаа ийм судалгаа хийгдээгүй. Гэхдээ ковидоор өвдсөний дараа эмч нарын судалгаагаар хүүхдийн дархлаа суларч байгаа нь тогтоосон. Гэхдээ хатги нь дархлаа суларснаас болж гардаг тал бий. Нотлогдоогүй учраас ковидын дараах дархлаанаас болсон гэж хэлж чадахгүй нь.
-ДОТОР ГАРСАН ХАТГИ ЭД ЭРХТЭН РҮҮ УНАЖ, ДОТОР ЭРХТЭНГ ИДЭЭЛҮҮЛДЭГ-

-Хатгийг эмчийн зааваргүйгээр өөрсдөө дур мэдэн эмчлэх нь ямар сөрөг үр дагавартай вэ?
-Хоолойд гарсан хатгины идээ уушги руу уначихдаг. Ийн идээт халдварыг эд эрхтнээр тараах эрсдэлтэй л дээ. Үүнийг эмчийн заавраар, цаг тухайд нь зөв эмчилж чадах юм бол эдгэнэ. Буруу тусламж үзүүлэх, хэнэггүй байдлаасаа болж хатгитайгаа удах юм бол буглаас болж нэвчээд цаашлаад үжил болох эрсдэлтэй. Үжил болчих л юм бол хүний цус хүрж байгаа эрхтэн болгонд буглах юм.
Мөн хамрийн хөндийн гаморит өвчтэй хүмүүс олон жилийн өмнө хамартаа гарсан хатгийг бүрэн эмчлээгүйгээс болж гаморит болсон нь ч бий. Энэ мэт эмчийн зааваргүйгээр хатгийг тоогоогүйгээс болж олон өвчний эхлэл суур нь болдог.
Сүүлийн үед MRSA буюу антибиотикт тэсвэртэй хатги элбэгших болсон. Үүний үүсгэгч бактери нь хүний дотор ороод үхчихдэг. Үхчхээрээ дотроосоо хор ялгаруулдаг учраас маш хурдан үжил болох эрсдэлтэй.
-Уншигчдад илүү ойлгомжтой болгох үүднээс үжил гэгчийг тайлбарлахгүй юу?
-Хатгины хамгийн хүндэрсэн шат. Үжил болно гэдэг маань хатгинаас үүдэлтэй идээ цусанд нэвчих үзэгдэл. Ийн цусанд нэвчиж үжил болох юм бол цусаар төлжиж буй бүх эрхтэн идээнд баригдаж байна гэсэн үг.
-Хатгины тухайд үжлээс өөр яаралтай арга авах нөхцөл бий юү?
-Байгаа. Хүний нүүрнээс цээжний гол, ар дагзнаас нурууны гол хүртэл зайд гарсан хатги хамгийн эрсдэлтэй. Учир нь ийм хатги тархины судсыг бөглөөд маш хурдан хугацаанд нас барах эрсдэлд хүргэдэг.
-Хатгинд өртсөн иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Хатгийг гэрээр огт эмчилж болохгүй. Ялангуяа хүүхдэд гарсан хатгийг гэрийн нөхцөлд хөндөхийг хориглоно.
-ХҮҮХДИЙН ЕРӨНХИЙ МЭС ЗАСЛЫН ТАСГИЙГ ОЛШРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ-
-Монголд ганцхан танай тасаг л хүүхдийн ерөнхий мэс заслыг хийж байна. Энэ ачааллыг багасгахад юу дутагдаад байна вэ?
-Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгүүд болон Баянзүрх дүүргийн Монгол-Японы хамтарсан эмнэлэг хүүхдийн ерөнхий мэс заслын хагалгааг хийдэг тасгийг нээх хэрэгтэй. Боловсон хүчинг нь бэлтгээд өгчихсөн. Тэгэхээр тасгийг нь л нээх хэрэгтэй байгаа.
Хэрэв хүүхдийн ерөнхий мэс заслын тасгууд манайхаас өөр газруудад нээгдчихвэл манай тасгийн ачаалал буурахаас гадна иргэд яаралтай хагалгаандаа цаг алдахгүй шуурхай орох боломжтой болно.
Хүмүүс эмнэлгийн гадаа үзүүлэх гээд гурван цаг дугаарлалаа гэдэг бол манай тасгийн яаралтай хагалгааны хүлээлгийн танхимд гурав байтугай зургаан цаг ч хүлээдэг. Тухайн өдрийн жижүүр эмчээс гадна нэмэлтээр амарч байгаа эмчийг дуудаж хагалгаа хийдэг. Би гэхэд л 48 цаг жижүүрээс буулгаагүй, хагалгаа хийсээр байна. Манай тасагт тулгараад буй гол асуудал бол хатгиар хүндэрсэн хүүхдүүд болоод байна.
Хатгиар хүндэрч яаралтай хагалгаанд орсон иргэдийг бусад эмнэлгүүдэд хэвтүүлдэг бол манай тасаг ачаалал нь дийлдэхгүй байгаа учраас хагалгаа хийгээд шууд эмнэлгээс гаргадаг.
Дээрх сурвалжилгаар хүүхдүүдийн дунд антибиотик болон бохирдлоос үүдэлтэй хатги ихээр гарах болсныг хөндсөнөөс гадна Монгол Улсад Ерөнхий мэс заслыг ганцхан тасаг хийж яаралтай хагалгаа яаралтай биш болж, хүлээж дугаарласны дараагаар ордог болсныг мөн хөндөв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭХЭМТ-ийн хүүхдийн хаг�##�гааны тасаг үнэхээр ача�##��##� ихтэй тасаг шүү. Тухайн тасгийн зөвлөх, тасгийн эрхлэгч , эмч ажилтанууд цаг наргүй зүтгэдэг хамт олон шүү. Та бүхэн өөрсдөө эрүүл байх, мөн ажлын амжилт хүсье.
yaanaa neeren hatig aimar hunderdiim baina lee
hatgi aimar ih bas edgedgv sonin bolson biana lee
Маш их анхаарч нийтэд урьдчилан сэргийлэх т�##�аар яриа ухуулга хиймээр сэдэв байна. Та хоёрын ярилцлага чух�##� боловч ямар ойлгомжгүй бичээ вэ. Хатиг нэвчих, унах, эрсдэлтэй гэж ойлгомжгүй . Цусаар дамжих, тархах гэвэл дээргүй юу. баярл�##�аа.
Мэргэжлийн хэллэг нь . Хүмүүст тайлбарлахдаа арай ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй байх.
1. Яаж 48 цаг ажиллаж буй эмч �##�даагүй мэс зас�##� хийх вэ ? Миний бодлоор энэ боломжгүй. Миний төсөөллөөр туршлагаар байнга 9_10 цаг ажиллахад л бүтээмж илт буурдаг �##�даа гаргадаг. Гэтэл энд 48 цагийн тухай ярж байна. Эмч нарын ача�##�лыг бууруулах �######�шгүй шаардлагатай. Хүний амь нас хариуцсан ажил. Үүний тулд энэ мэт жижиг гэвч �######�шгүй яар�##�тай хийх мэс заслыг хаа сайгүй хийдэг болгох. Энэ эмч нараа чух�##� хүнд өвчтэй хүүхдүүдээ аврахад ашиглах. Энэ бол бас л ердөө зохион байгуул�##�тын буюу ЭМЯ-ы хэдэн з�##�хуу толгой нь ажилладаггүй нөхдөөс болж хийгдээгүй ажил байна. 2. Сурв�##�жлагчид хэлэхэд Үжил гэдэг нь энд жишээ нь хатги үүсгэсэн бактер ер нь бол �##�иваа бактер цус руугаа орох манайхан цусны бохирдол гэж ярьдаг. Бактер цус руугаа орвол цусаар дамжаад бүх эрхтэнд очиж тархаж үржээд тухайн эрхтэнг ажиллагаагүй болгож МАШ ХУРДАН ҮХЭХ аюултай байдаг. Юүтүүб дээр бий. Нэг 18 настай америк спортлог эрүүл з�##�уу гэнэт бие нь муудаад эмнэлэгт хэвтэнгүүтээ нас барсан. Эмнэлэг нь тэр з�##�ууг яагаад үхсэнийг тодорхойлогдохгүй болохоор шүүхийн задланд оруулж яагаад үхсэнийг нь мэдэхээр шийдэж хүсэлт гаргат�##� бактер цусанд нь орсноос болж дотор эрхтнүүд нь ажиллагаагүй болж хурдан нас барсан нь тогтоогдсон. Тухайн з�##�уугийн хувьд урд өдөр нь тэмцээнд тоглож байгаад гарынхаа шуун дээр хуруу хэртэй урт зүсэгдэж том биш шарх авсан. Өөр тоглогчтой мөргөлдсөн гэсэн байх. Шархаа боох завгүй шороон дээр унаж тусаад тоглож буй тул бактер шархаар нь орж аминд нь хүрсэн. Тиймээс хүмүүсээ ил харагдах шархыг байнга ариутгаад боож бай.
Эхний ээлжинд хүн амын өсөлтөө дагаж сувилагч, эмч, цагдаа, багш нарынхаа тоог нэмэх, эмнэлэг бусад �##�бан газраа зөв зохион байгуул�##�танд оруулах шаардлагатай. Нэг улсад ганцхан газар бүх ажлыг хийдэг байж болохгүй. Чу х а л хаг�##�гаа хийдэг эмч нарт ийм жижиг яар�##�тай хаг�##�гаа хийлгүүлэхийг да�##�гаж болохгүй. Ача�##�лыг нь бууруулж жирийн цагаар ажиллуулах �######�шгүй шаардлагатай. Бусад эмнэлгүүддээ хуваарил. Учир нь нэг эмч ядраад �##�даа гаргав�##� цаана нь нэг хүний амь харамс�##�тай.
з�##�уу байхад хатигнаас с�##�даггүй нэг дор 3-4 хатиг байнга зэрэг гардаг байлаа. Нэг ахынхаа зөвөлснөөр сонгино сармис х�##�уун ногоогоо хэрэглэхээ больсоноос хойш ахин ердөө гараагүй юм шүү.