Нийгмийн
"ЭЕШ өгөхөөр ороход металл илрүүлэгчээр гар утастай эсэхийг шалгаж байна"

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2022.06.23/ улс орон даяар эхэллээ. Улаанбаатарын цагаар 10:00 цагт Түүхийн шалгалтаар эхэлсэн бөгөөд Англи хэлний шалгалтаар үргэлжилж байгаа юм.
Иймд манай сайт Нийслэлийн 16-р сургуульд БҮТ-өөс Хяналт шалгалт хариуцсан ахлагчаар томилогдсон Д.Оюундуламаас мэдээлэл тодрууллаа.
Тэрбээр "Энэ жил улсын хэмжээнд 36,253 сурагч ЭЕШ өгнө гэж бүртгүүлсэн. Түүхийн шалгалт өгөхөөр нийт 1700 гаруй сурагч бүртгүүлснээс манай сургуульд дээр 27 нь шалгалт өгч байна. 31 сурагчийн дүн өнөөдөртөө гарна. Хоёр шалгагч багш металл илрүүлэгч ашиглан гар утас авч орж буй эсэхийг шалгаж байгаа. Хүүхдүүд дүрмээ маш сайн баримталж, утасгүй ирж байна. Гуравхан сурагчийн эд зүйлийг буцаасан асуудал гарсан" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.