УЛС ТӨР

Д.Сарангэрэлийн суудалд горилогсод

Хүнийг угсаа гарал, амьдралын боломж бололцоогоор нь ялгаварлан гадуурхсан үг хэллэг хэрэглэсэндээ ХНХ-ын сайд Д.Сарангэрэл өчигдөр /2022.09.27/ олон нийтээс хүлцэл өчиж, Ерөнхий сайдын захирамжаар огцров.

Одоо цахим орчин дахь түүнийг шүүж, яллаж, нулимж, дэвсэлж дуусаад оронд нь залрах хүнийг хэлэлцэж эхэллээ.

Д.Сарангэрэл гишүүний тухайд Ерөнхийлөгчийн гуйлтаар Л.Оюун-Эрдэнийн танхимд орж ирсэн таван сайдын нэг болоод байв. Ерөнхий сайд алс арлын Японд явсан хэдий ч захирамж гаргаж чөлөөлчихсөн. Танхим дахь нэг квотоо алдсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад дахин нэг сайдын суудал тулгах уу гэдэг нь эргэлзээтэй.

Ямартай ч одоогоор түүний оронд хэд хэдэн эмэгтэй гишүүдийн нэрс яригдаж байна.

Горилогчдын цувааг Б.Баярсайхан гишүүн тэргүүлж байна. Цахим орчинд түүнийг магадлал өндөртэй, тохиромжтой хэмээгдэх утгаар сэвж байгаа юм. Сэвүүлж ч буй байх.

Х.Булгантуяа гишүүний хувьд Б.Баярсайхан гишүүнээс дутахааргүй цахим орчинд бичигдэж байна. "Яагаад ХНХ-ын сайд болж болдоггүй юм бол. Хамаагүй чадвартай, мэдлэгтэй. Сайн ч багаар ажиллах байх. Зөв ч бодлого явуулах байх" хэмээж буй аж. Мань гишүүний өөрийнх нь хүсээгүй, бодоогүй нүүдэл байж болох ч, түүнийг сайшаан үнэлдэг хүмүүсийн сэвэлт өндөр авч байна.

ХНХ-ын Дэд сайд С.Зулпхар ч мөн сайдын суудалд санаархаж сууна. Тэрбээр өөрийгөө олон хэлтэй дэвшиж ажиллахад гэмгүй гэх мессежийг шидээд эхэлж. Түүнийг Баян-Өлгий аймгийн Засаг даргаар очно гэх шуум гараад удаагүй. Ямартай ч Дэд сайдын суудлаасаа дэвших чинхүү сонирхолтой байгаа нь илт.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Pagma .
Pagma .

Bulgan tuyag demjij bna

доогий
доогий

ГАНЖАВХЛАНГ САЙД БОЛГОЁ

Зочин
Зочин

Буулгантуяа нь дээр дээ.

Зочин
Зочин

Bayrsaihan Zavhaniig turaan geed baisan yu bolson be

Зочин
Зочин

Энэ 3 хүүхний хэн нь ч сайдын суудалд тохирохгүй ялангуяа Баярсайхан бол бүүрч хэрэгүй сайдын суудлын сураг гарангуут социалаар өөрсдөө ч бичээд хэдэн далдагнуур бялдууч пялдагуудаараа социалаар магтуулах ажиллагаа явуулдаг нь нууц биш биз дээ бодвол мөнгө албан тушаал амладаг биз . Ичмээр ч юм сонгуулаар ам бардам амласан амлалтууудаа биелүүлчихээд социалаар сэвээч дээ.УИХ-д эзэлсэн суудлынхаа үүргийг олигтой ч хааж чадахгүй байж яаж сайд болно гэж бодож сэтгэдэг бна. Өөрсдийнх нь мэдлэг чадвар сэтгэл сэтэхүы ур ухааных нь хэм хэмжээ ч юм болов уу!

ЗОЧИН
ЗОЧИН

АРИУНЗАЯАГАА ЭРГҮҮЛЭН ТАВЬ ТУЛГАНТУЯА УЛНЫРАНЫ АМЬДРАЛЫГ МЭДЭХ Ч ҮГҮЙ ОЙЛГОХ Ч ҮГҮЙ БҮҮР БАЛАЙ ЮМ БОЛНО ЗҮГЭЭР АРИУНТУЯАГАА АВЪЯ УЛНЫ АРД ИРГЭД ЧИНЬ ИХ ЗӨВ СЭТГЭЛТЭЙ ЮМДАГ

Зочин
Зочин

Үхсэн ацны баярсайхан бэ лалар гэж. Булгантуяа нь дээр байлгүй яадын боловсрол бүх юмаараа хол илүү

сонгогч
сонгогч

Энэ боловсролгүй, урвагч хүүхнүүд хэрэггүй, Булгантуяа боловсролтой боловч Оюутолгой компаниар мөнгөө төлүүлсэн гээд бичээд байсан, сангийн орлогч сайд байхдаа гийгүүлсэн зүйлгүй, Баярсайхан фитнес төвөө ажиллуулаад тарган хүмүүсийг тураах ажлаа хий, улсын мөнгөөр биш шүү, эд нарт гялтайх гавьяа гийгүүлэх юм даан ч алга даа.

Иргэн
Иргэн

Булгантуяа дээр дээ . Сангийн дэд сайдыг хэцүү үед гайгүй хийж бн шүү БУРХАН МИНЬ БАЯРСАЙХАН Л БИШ ШҮҮ

дугаар хорооны настан байна даа
дугаар хорооны настан байна даа

Х.Булгантуяа энэ л гишүүн элдэв мадагүй , хийж чадах цор ганц л гэж харжийна даа .

Зочин
Зочин

Энд яригдаж бга хүмүүс аль нь ч тохирохгүй. Шинэ хүн хэрэгтэй. Реформ хийж чадах хүн. Чинзориг, Булгантуяа, Баярсайхан гээд хэрэггүй дээ. Нийгмин хамгаалал, халамж, хөдөлмөр эрхлэлтээ ч мэдэхгүй бн. Дэд сайд бол номын л хүн. Гэтэл энэ яаманд эрч хүчтэй сэтгэлтэй хүн хэрэгтэй бн. Учрал зүгээр байсан юм даа.

Зочин
Зочин

Чинзориг сайд л энэ яамыг энэ салбарыг авч явж чадна даа

Зочин
Зочин

Энэ хүмүүс ямар чадвартай, ямар мэдлэгтэй юм бэ?

Зочин
Зочин

ЭНЭ ЭРЭГТЭЙ ХҮН НЬ ҮС ТОЛГОЙ НЬ ЯАЦЫН БЭ? ЁСТОЙ ХЭМХ ДЭЛБЭРЦЭН ГАР УУ? ЯМАР ЦАРАЙ МУУТАЙ ЮМ БЭ? ЭСВЭЛ САР АРХИ УУЦАН ГАР ЮМ УУ? САРАН ИЖИЙ ХАТАН ХААН САКИНАГИЙН СУУДАЛД СУУСАН ХҮН ОДОО ТАВХАЙНЫ УЛС ГЭЭД ҮЛЭЭЧИХ ХА ХА ХА ХИ ХИ ХИ БООВНЫ ГЭЖ Л БҮҮ ҮЛЭЭГЭЭРЭЙ

Зочин
Зочин

Bayarsaihan chihshig zailtsiin bee haha

Зочин
Зочин

Хуучин ажиллаж байсан С.ЧИНЗОРИГИЙГ тавибал ард түмнийхээ төлөө илүү ихийг хийх хүн дээ. Ажлаа хамгийн сайн мэддэг гаршсан хүн. Бүр болохгүй бол Ариунзаяа тавибал дээр. Тэр Б.Баярсайханг тавьж болохгүй хүн.

Зочин
Зочин

Bulgantuya ni deer bh

Холбоотой мэдээ

Back to top button