НИЙГЭМ

Тодруулга: Автомашинд үнэгүй наах RFID чип байршил тогтоохгүй

Гуравдугаар сарын 01-нээс Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип үнэгүй наах гэж буй билээ.

Гэтэл олон нийтийн цахим сүлжээнд "Тээврийн хэрэгслүүдэд наах RFID чип нь байршил тогтоогч юм. Ингэснээр таны хаагуур явсан мэдээллийг төр засаг бүрэн хянана" гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Тэгвэл RFID чип нь байршил тогтоогч биш аж. Өөрөөр хэлбэл төр засаг таны хаагуур явсныг хянахгүй гэсэн үг.

RFID чипний тухай ойлголтыг дор дэлгэрүүлэхэд:

RFID технологийг Америкийн Нэгдсэн Улс, Сингапур зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд замын хөдөлгөөнөө зохицуулахад ашигладаг аэ. Автомашины салхины шилэн дээр байрлуулах наалт нь идэвхгүй чип бөгөөд энэ нь гаражийн хаалга онгойлоход ашигладаг чип, дэлгүүрийн бараа хулгайд алдагдахаас хамгаалдаг ялтсан наалт зэрэгтэй ижил зүйл юм. Тиймээс таны байршлын мэдээллийг хэн нэгэн хянах вий гэдгээс айх хэрэггүй, иргэнд ээлтэй аюулгүй технологи юм.

-Нийслэлд хэрээс хэтэрсэн буюу 600 мянган жолоочийн тал нь татвар, торгуулиа төлөлгүйгээр хөдөлгөөнд оролцдог-

Замын хөдөлгөөнд дүрмийн дагуу бус дураараа оролцон түгжрэл үүсгэдэг, гаргасан зөрчлийнхөө торгуулийг төлдөггүй хариуцлагагүй жолооч нарын орон зай нийслэлийн хэмжээнд хэрээс хэтэрсэн буюу 600 мянган жолоочийн тал нь татвар, торгуулиа төлөлгүйгээр хөдөлгөөнд оролцдог гэсэн баримт байна.

Замын хөдөлгөөн хянах үүрэгтэй цагдаагийн албан хаагчдын тоо, хүртээмж хангалттай бус байдгаас зам дээр зөрчил удаа дараа гаргасан ч ямар нэгэн хязгаарлалтгүйгээр зорчих боломж  байсаар байдаг нь түгжрэлийн томоохон шалтгаан болж байгаа аж.

Гарах эерэг үзүүлэлт: Тус чип хэрэглээнд нэвтэрснээр замын хөдөлгөөний хяналт 10 дахин сайжирч, нийслэлийн хэмжээнд өдөрт ажилладаг 250 замын цагдаа зам дээр даарч бус дэлгэцийн цаанаас хөдөлгөөн зохицуулах нь.

Хяналт, хариуцлагын нэгдсэн тогтолцоонд шилжих нь түгжрэлийг 30 орчим хувиар бууруулна гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газрынхан тооцоолжээ.

161 уулзвар дээр байрлуулсан ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар замын хөдөлгөөний соёлд эрс өөрчлөлт орж, жолооч нарын ухамсар, хариуцлага дээшилж, түгжрэл буурах бодит гарц болж чадах эсэх нь ирэх сард тодорхой харагдах юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хай
хай

зөв

Зочин
Зочин

Хаха замын цагдааг гудамжинд зогсоохгүй байхыг чинь харья.үлгэрээ боль лаларуудаа

Зочин
Зочин

Энэний оронд ухаалаг гэрэл дохиотой болж байж цагдаа гудамжинд зогсохоо болино гэдгийг ойлгодоггүй дарганцар байна

Батбаатар
Батбаатар

Энэ машин минийх юм уу хэнийх юм бэ урд шилэн дээр нь үзоэг оншмлгооны бичэг наасаар байгаад бараг зам харагдахгүй болсон шүү хэрэв миний машин мөн юм бол салхины шилний үлдсэн жаахан зайг өндөр үнээр түрээслүүлж тэр чипийг нь нааогана

Зочин
Зочин

Chi bol hodoonii teneg al

Zochin
Zochin

En ng hachin durem udahgui hereglegdehgui mud tsutslagdana bz

Холбоотой мэдээ

Back to top button