Нийгэм мэдээ

ЖАГСААЛ: Багш нарын цалинг 2-3 дахин нэмэхгүй бол ажил хаяна

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Төв талбай дээр жагсаал зохион байгуулж байна.

Багш нар яг одоо "Хөдөлмөрийн мөлжлөгөө зогсоо. Цалинг гурав дахин нэм" хэмээн олноороо чангаар хэлж Төрийн ордонг тойрон алхаж байна.

Тэд хэлэхдээ "Цалинг 2-3 дахин нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа юм. Өнөөдөр багш нар наад захын хэрэгцээгээ хангах боломжгүй цалин авч байна. Яамнаас цалин нэмлээ гэдэг ч амьдралд мэдэгдэх өсөлт гараагүй. Дундажаар багш 800 мянган төгрөг авдаг. Дээрээс нь цалингийн зээлтэй. Бид тодорхой үр дүнд хүрэхгүй бол ажил хаялт хийнэ" гэлээ.

Ямартай ч багш нарын төлөөлөл холбогдох албаны хүмүүст жагсаалын шаардлагаа хүргэж өгөөд хариуг шийд гартал жагсаалаа үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.

Багш нар цалингийн асуудлаас гадна амарч чаддаггүй, цаасны ажлаас салдаггүй, давхар ажил хийлгэдэг, анги дүүргэлт 50-60 хүүхэдтэй учраас нэг багш маш бага цалингаар 2-3 багшийн ажлыг хамт хийж байна гэцгээв.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

хаях хэрэгтэй тууштай жагсаал аа хий тэгж байж амжилтанд хүрнэ шүү

Зочин
Зочин

БАГШ ГЭЛТГҮЙ ЭМЧ ТЭТГЭВЭРИЙН ХҮМҮҮС НЭГДЭЖ ЖАГСАХ ХЭРЭГТЭЙ..ПОПУЛИЗМ ХИЙСЭН ЗАСГИЙН ГАЗАР ЭДГЭЭР АСУУДЛЫГ АВЧ ХЭЛЭЛЦЭХ ҮҮРЭГТЭЙ БАС ХЭЛЭЛЦЭХ.ХЭРЭГТЭЙ. АЖИЛЛААД ЯДУУРАЛЫН ЭГНЭЭД ОРООД БАЙНА

Монголын иргэн
Монголын иргэн

Цмлинг нь нэм. Сургалтын үр дүн 90% иас доош байвал хамгийн бага цалин өгдөг болго

Зочин
Зочин

ажил хаях хэрэгтэй хоорондоо ойрхон насны зөрүүтэй 2 хүүхэд гэрт байхад ямар их дуу шуугиан болдог билээ. гэтэл 1 ангид нас чацуу 40-60 хүүхэд байхаар чинь яаж сайхан ажиллах вэ дээ. наад захын хэрэгцээгээ ч хангаж чадахгүй штэ .Олигтойхон ажил хаяад өөрсдийгөө мэдрүүлээд өгөө. дэмжиж байна.

Зочин
Зочин

Зоригтой ажил хаях хэрэгтэй

Ард
Ард

Ажил хачж л байг. Тэртэй тэргүй хүүхдүүдэд юм заадаг биш.

zochin
zochin

цалин нэмээд ямарч нэмэргүй.цалин нэмэх юм бол сургаар нь бараа үйлчилгээний үнэ дагаад өсдөг буруу жишиг монголд бий болчихсон шүүдээ.цалин нэмбэл талх 5000.мах 20000 гурил3000-4000 гээд л өсөөд явчихна.тэгэхээр мөнгөний ханш улам унаад цаас болдог юм байгаа биздээ.түүний оронд бараа бүтээгдэхүүн үйлчилгээний хөлс өртөгийг төрөөс оролцож буулгах шаардлагыг тавих хэрэгтэй.ингэвэл мөнгөний ханш одоогийнхоосоо сулрахгүй тогтворжих болно.тэгэхээр шаардлагаа өөрчилж үнийн өсөлтийг буулга гэж өөрчлөөд тэмцэх хэрэгтэй шүү.

Зочин
Зочин

Эхлээд ажлаа хий

Зочин
Зочин

Ажил хийсээр байгаад ядууралд орлоо.МАНын бодлого юм уу Хөрөнгийг хураана.Үг хэлбэл хорино цааз ял онооно.1990 оноос өмнөх амьдрал .Ажил хийснээ адлана.Тамын тогооны үлгэр , коммунизмын зохиосон үлгэр яг тэр хэвээр үргэлжилсээр

Иргэн
Иргэн

Багш нарын цалин нэг үеэ бодвол гайгүй болчсон ш дээ.1800000 авч бгаа биз дээ.Харин үйлчилгээний ажилчид 450 ш дээ. Тэдний цалинг нэммээр юмаа

Зочин
Зочин

Жу г угтсан жагсаал шиг харагдаад

Дангаасүрэн
Дангаасүрэн

Даварцан юм бэ.Ажил хаявал хаяна л биз.

Зочин
Зочин

Ardchisan hujaanuudaa ta nar bolildoo.Mongolchuud ardchilsan hujaanuudiin jagsaal tuglaan nertei uimeen samuunaas uneheer zalhaj bna.Ene erliiz hurliizuudiig hyatadiin elchintei n hamt zailuulbal taarna.

Зочин
Зочин

Даварцгаа

Холбоотой мэдээ

Back to top button