Нийгэм мэдээ
"Явган хүний зам гаргасан, засварыг энэ долоо хоногт дуусгах төлөвлөгөөтэй"

Төрийн ордны зүүн хашаа өвөл болж өрнөсөн иргэдийн томоохон жагсаалын үеэр гэмтсэн.
Тэгвэл энэ долоо хоногт хашааг сэргээн засварлах ажлыг Төрийн ордны Тохижилт үйлчилгээний газрынхан эхлүүлээд байгаа юм. Ингэхдээ барилгын ажлын үеийн тусгаарлах хашааг явган хүний зам хааж байрлуулсан нь шүүмжлэл дагуулаад буй.
Энэ талаар ТОТҮГ-аас тодруулахад "Өчигдөр шөнө ажиллаж, явган хүн явах зам гаргасан байгаа. Засварын ажлыг энэ долоо хоногт багтааж буюу дөрөвдүгээр сарын 9-ний дотор хийж дуусгахаар төлөвлөөд байна. Ташрамд, явган хүний замыг бүр байхгүй болгож бетон цутгасан гэдэг мэдээлэл худал. Явган хүний зам хуучнаараа байна" гэж мэдээлэл өглөө.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгвэл бид нарын нүд худлаа хараад бгаам байхдаа. Эсвэл тэнэг гэж бодоод бгаамуу? 2хүн зөрөхөөргүй үхрийн жим шиг юм хийчихээд тэнэгтэж бгаа биз
Төрийн ордоны хашааг буулгаачээ