Нийгэм мэдээ

Ж.Ган-Өлзий анхны нислэгээ гүйцэтгэж, Монголын долоо дахь эмэгтэй нисгэгч боллоо

Аэро Монголиа ХХК-ийн анхны эмэгтэй нисгэгч Ж. Ган-Өлзий эхний нислэгээ амжилттай үйлдлээ. Ингэснээр түүний хувьд Монголын долоо дахь эмэгтэй нисгэгч болж буй юм. Тодруулбал, 2023 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр E145 маягийн агаарын хөлгөөр анхны бие даасан нислэгээ гүйцэтгэжээ.

Түүний хувьд 2014 онд ШУТИС-ийн техникийн мэргэжлийн орчуулгын ангийг дүүргэсэн ч энэ салбарт ажиллах хүсэлдээ хөтлөгдөж Тайландын иргэний нисэхийн сургуульд нислэгийн удридагч мэргэжлээр суралцсан байна.

Ж.Ган-Өлзий энэ мэргэжлээрээ Монголд таван жил ажиллаад хоёр жилийн өмнө АНУ-д нисгэгчийн мэргэжлээр сурчээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

зээл сурсан мөнгөө төлсөн юм уу

Зочин
Зочин

za biti huc, amerikd heden carmsurgaltand suugaal naad licenziig cin avdag um acnuudaa

Зочин
Зочин
Reply to  Зочин

Private Pilot, Commercial Pilot, Airline Transportation Pilot, Certified Flight Instructor гээд миний мэдэхийн 4 өөр лиценз байдаг. Энэ хүн ATPL аваад Эмбраер онгоцны Type Rating тусдаа хийгээд дуусгасан харагдаж байна. Хэдэн сарын ажил бол биш шүү. Би өөрөө нисгэгчээр сурч байгаа оюутан.

Зочин
Зочин

Нисэгчийг 2жилд бэлддэг юм уу, аймаар юм бэ

Зочин
Зочин

АМЖИЛТ МАНАЙ ОХИД МУНДАГ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button